loader
БНХАУ “ТЭГ КОВИД” БОДЛОГОО СУЛРУУЛСНААС ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ НЭМЭГДЖЭЭ

БНХАУ “ТЭГ КОВИД” БОДЛОГОО СУЛРУУЛСНААС ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ НЭМЭГДЖЭЭ

Хятадын эмнэлгүүд “Тэг Ковид” бодлогоо сулруулсан нь эмч, сувилагч нар өвчтөнд халдвар тарааж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Тодруулбал, эмнэлгийн хүчний хомсдолоос болж тархалтын гол цэг дээр ажиллаж байсан эмч, ажилчдыг вирусийн халдвар авсан байсан ч төвийн эмнэлгүүддээ ирж ажиллахыг шаардсан байна. Хятад дахь нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн бодлогын чиглэлээр мэргэшсэн Хятад профессор Чен Си “Хятад дахь эмнэлгийн дарга нар болон бусад эмнэлгийн ажилтнуудтай эмнэлгийн ачаалал асар хүнд байгаа талаар байнга мэдээлэл авч байна” гэж BBC-д ярилцлага өгөхдөө дурьджээ.

Тэрээр "Халдвар авсан хүмүүс эмнэгүүдэд ажиллаж байгаа нь эргээд халдвар дамжих орчинг бүрдүүлж байна" гэж анхааруулсан байна. Түүнчлэн эмийн сангуудын ачаалал мөн ихэссэн нь ханиад, томууг эмчлэхэд хэрэглэдэг эм улсын хэмжээнд хомсдолд ороход хүрчээ. Нэн ялангуяа, Ковид-19-д зориулсан гэрийн эмчилгээний иж бүрдлийг олоход хүртэл хүндрэлтэй байгаа талаар хэвлэлүүд онцолж байгаа юм.

Хэдий Бээжинд ресторануудыг хэвийн үйл ажиллагаагаа явуулахыг хүлээн зөвшөөрсөн ч маш цөөхөн үйлчлүүлэгчтэй, гудамжинд хөл хөдөлгөөн багатай байгаа талаар олон нийт мэдээлж байгаа. Мөн цөөнгүй иргэд гэрээс ажиллахыг илүүд үзэж байгаа нь Хятадын эрүүл мэндийн систем яг одоо асар эгзэгтэй байдалд орсныг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

SOURCE: BBC

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цаашид төслийн нэгжийг яамны биш их сургуулиуд, хүрээлэнг түшиглэн байгуулна

Улс орон тогтвортой хөгжье гэвэл эрдэмтдээ сонсож, судалгаа хөгжүүлэлтийн зардалд шаардлагатай хөрөнгийг ямар ч үед бууруулахгүй байх нь чухал.Манай улсын ДНБ-д эзлэх судалгаа, хөгжүүлэлтийн зардал 0.

АТГ дүрс буюу харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2022.06.15/ хэлэлцсэн.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уг хуулийн төсөлд орсон заал

Дулааны шугамын худгаас нэр нас тодорхойгүй удаж муудсан цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Задгай” дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 18:46 цагт ОБЕГ хүлээн авсан байна.Тодруулыал, дуудлагын дагуу Нийслэ