loader
Цаашид төслийн нэгжийг яамны биш их сургуулиуд, хүрээлэнг түшиглэн байгуулна

Цаашид төслийн нэгжийг яамны биш их сургуулиуд, хүрээлэнг түшиглэн байгуулна

Улс орон тогтвортой хөгжье гэвэл эрдэмтдээ сонсож, судалгаа хөгжүүлэлтийн зардалд шаардлагатай хөрөнгийг ямар ч үед бууруулахгүй байх нь чухал.
Манай улсын ДНБ-д эзлэх судалгаа, хөгжүүлэлтийн зардал 0.1 хувь бол хурдацтай хөгжсөн Израиль 4.4, БНСУ 4.35 хувь байна.
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Шинжлэх ухааны академи, түүний байгалийн ухааны чиглэлийн хүрээлэнгүүд, их сургуулиудын байгалийн ухааны сургууль, тэнхимийн захирал, эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нартай уулзжээ.Уулзалтаар дараах саналд нэгджээ:

-Төслийн шугамаар хийж буй судалгааны ажилд шинжлэх ухааны байгууллагуудыг түлхүү оролцуулах, цаашид төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг их сургууль, хүрээлэнгүүдийг түшиглэн байгуулах,

-Байгаль орчны салбарын хэмжээнд ашиглаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд, хяналтын цэгүүд, тэдгээрийн дата мэдээлэл, судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн байгууллагууд чөлөөтэй ашиглаж, давхардал гаргахгүй байх,
-Алслагдсан бүс нутгуудад тогтмол ажиллаж байгаа байгаль хамгаалагч, цаг уурын өртөө, харуулын техникчдийг анхан шатны судалгаа, мэдээлэл цуглуулах, хэмжилт хийх зэрэгт ашиглах, тэднийг сурах, мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.  

Чиглэл бүрээр анхаарах олон чухал саналууд гарсныг ажил хэрэг болсон тухай бүр нь мэдээлнэ гэж БОАЖЯ-наас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дүр бүтээхдээ итгэмээргүй хувирсан 10 жүжигчин

Дүр бүтээнэ гэдэг жүжигчин хүнээс санаанд оромгүй хувиралтыг шаарддаг нь мэдээж. Хувирах нь угаас жүжигчин мэргэжлийн онцлог тул үүнийг үзэгчид ч нэг их авч хэлэлцдэггүй. Гэхдээ жүжигчид дотор үзэгчди

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл ₮20 их наяд болж, өмнөх оны мөн үеэс ₮2.9 их наядаар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр буюу 17.2%-аар өссөнийг Үндэсний статисти

Хумсаа гелэн будгаар байнга будуулах нь ХАВДАР-аар өвчлөх эрсдэлтэй

Эх сурвалж: NEWS.MN Хумс хийлгэх, хумсаа гелэн будгаар будуулах нь монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон. Үс сайхан бол зүс сайхан гэгчээр хумс гоё бол хуруу урт харагддаг ч худлаа биш. Гэвч энэхүү