loader
Омикроны BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг ихэнхдээ адил

Омикроны BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг ихэнхдээ адил

Омикроны BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг ихэнхдээ адил. Гэхдээ BA.5 хувилбар нь халдварлах чадвар илүү өндөр учраас энэ хувилбарын эзлэх хувь эрчимтэй нэмэгдэнэ гэдэг таамаглалыг эрдэмтэд гаргасан.

BA.4, BA.5 хувилбарын хувьд толгой өвдөх шинж тэмдгээр эхэлж, нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох, юм залгиж чадахгүй болох, бөгшүүлж ханиалгах шинж илэрч байгаа. Улмаас тасралтгүй ханиаснаас болж уушгины жижиг судаснууд тасарч, цустай цэр гарах шинж тэмдэг голлож байна.

Хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоног халуурч, ханиалгаж, гурав дахь хоногоос гайгүй болж байгаа. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байна.   

Эцэг эхчүүд хүүхдээ ханиалгахад сандарч, эмнэлэгт хэвтэх хүсэлт ихээр тавьж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс халдвар авсан хүүхэд, насанд хүрэгчдийг гэртээ эмчилгээ хийж, эм уух, халуун хоол цай хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байгаа.

Ер нь BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг харьцангуй хөнгөн байх болов уу гэдэг таамаглалын дэлхийн олон орны эрдэмтэд гаргаж байсан. Харамсалтай нь тийм биш байна. Вирус хувьслынхаа явцад халдварлах чадвар нь нэмэгдэж, шинэ тэмдэг нь хөнгөн болдог. Гэвч одоогоор SARS-CoV-2 вирус дээр энэ шинж тэмдэг илрэхгүй байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна.

Мөн бидний сайн мэддэг амт, үнэр алддаг шинж тэмдэг энэ хувилбар дээр илрэхгүй байгаа.

Иргэдийн зүгээс BA.4, BA.5 хувилбар хэр том давлагаа үүсгэх вэ гэдэг асуулт ирүүлж байгаа. Энэ хувилбар тухайн улсад хэр том давлагаа үүсгэх вэ гэдэг нь тухайн улсын вакцины хамрагдалтаас шалтгаалдаг. Тиймээс дараагийн тунгийн дархлаажуулалтдаа хамрагдахыг нийт иргэдэд уриалж байна" гэлээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цагдаагийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол тэргүүтэй тус улсын эрүүл мэ

Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ

Манай улс долоодугаар сард гадаадын 148 орноос гарал үүсэлтэй бараа импортолжээ. Үүнээс 34 хувийг БНХАУ, 30,4 хувийг ОХУ, 8.6 хувийг Япон, 5 хувийг БНСУ, 3.3 хувийг АНУ-аас оруулж ирсэн нь нийт импорт

ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Мэдээ  2022-10-03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Анненийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.