loader
Говь нутагт хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой

Говь нутагт хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой

Өмнөговь аймгийн Баяндалай суманд гүний худаг, хүлэмж барих төслийг анх 2020 оноос эхлэн санаачилж, Америкийн Нэгдсэн улсын төрийн бус байгууллага “Spirit of America”-аас санхүүжилттэй амжилттай хэрэгжүүлсэн байна. Төслийг санаачлагч Ч. Бямбасүрэн нь сэргээгдэх эрчим хүчээр АНУ-д сурч төгссөн бөгөөд анх говь нутагт ногоо тарих боломжтой гэдгийг олж харсан. Нар, салхины хосолсон энергиэр ажиллах энэхүү гүний худаг, хүлэмж баригдсан нь нутгийн ард иргэдэд ногоогоо өөрсдөө тарих, цааш борлуулах зэрэг өрхийн орлогод нэмэр түлхэц болж байна. Гүний худгийн хувьд ойр орчмын 10 айлыг хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжоор хангах юм.

Төслийг санхүүжүүлэгч “Spirit of America” ТББ-ын Данни Сантос: “Хүлэмж баригдсанаас хойш 3 сарын дараа очиж үр дүнгээ харахад иргэд хүнсний ногоогоо өөрсдөө тарьж, нэмэлт орлого олох боломжийг олж байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлсэн.”

Хоршооны дарга Л. Бурмаа: “Энэ төслийн үр дүнд 100кг өргөст хэмх, 10кг гаруй улаан лооль борлуулаад байна.  Хөрс тордох ажлаа сайн хийвэл энд ургахгүй ногоо гэж байхгүй.”

Төслийн бас нэгэн зорилго нь аль ч нутагт энэхүү ажлыг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг харуулж байна. Зөвхөн 10 айл өрх хамтарч гүний худгаа бариад хүнсний ногоогоо тариалж эрүүл хоол хүнс хэрэглэхийг бусад говь нутагт аймгууд болон бүх аймгууддаа уриалж байна.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын иргэд санхүүжүүлэгч Spirit of America, усны тоног төхөөрөмж нийлүүлсэн “Хишиг юниверс”, хүлэмжийг нийлүүлсэн “Мөнх ногоон тал” компанийн хамт олонд талархлаа илэрхийлж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тээврийн хэрэгслээ хугацаанд нь үзлэгт хамруулаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2022 онд гаргасан мэдээгээр дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд ойролцоогоор 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй бол

ИРЭХ НАМАР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ҮЕ ШАТТАЙГААР НЭЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд байна. Үүнээс Улаанбаатар хото

ХҮН нам эмэгтэй манлайлагчдыг дэмжих “ХҮН 50:50” бодлогоо зарлалаа

Монгол Улсын улс төрийн орчныг цэвэр тунгалаг байлгах, нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэж, тэгш оролцоотой, шударга ёсыг эрхэмлэсэн хүмүүнлэг ардчилсан, тэнцвэртэй нийгмийг цогцл