loader
ХҮН нам эмэгтэй манлайлагчдыг дэмжих “ХҮН 50:50” бодлогоо зарлалаа

ХҮН нам эмэгтэй манлайлагчдыг дэмжих “ХҮН 50:50” бодлогоо зарлалаа

Монгол Улсын улс төрийн орчныг цэвэр тунгалаг байлгах, нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэж, тэгш оролцоотой, шударга ёсыг эрхэмлэсэн хүмүүнлэг ардчилсан, тэнцвэртэй нийгмийг цогцлоон байгуулах үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо онцгой чухал ач холбогдолтой гэж ХҮН нам үздэг.

УИХ-д суудалтай, Нийслэл, дүүрэгт бүлэгтэй, Баруун төвийн дэвшилтэд үзэлтэй улс төрийн намын хувьд ХҮН нам улс төрийн манлайлал үзүүлж бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх, шинэ соёлыг төлөвшүүлэх, эмэгтэйчүүдэд ээлтэй улс төрийн орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд “ХҮН 50:50” бодлогоо танилцуулж, хэлэлцүүллээ.

зураг
 
зураг
 

ХҮН нам хоосон амлаж, нийтэд таалагдсан популист улс төр хийдэггүй, харин зарчимдаа хатуу байж илүү судалгаанд үндэслэсэн шийдэл, хэрэгжихүйц бодлогыг иргэддээ санал болгож, үр дүнд хүртлээ тууштай ажилладаг улс төрийн институцийн хувьд сонгуулийн тогтолцоог авлига, мөнгөнөөс хамаарал багатай болгон шинэчлэх, эмэгтэй манлайлагчдад ээлтэй, санал гээгддэггүй шударга сонгуулийн системийг нэвтрүүлэх, сонгуулийн хууль, журам, улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхэд анхаарч ажиллах нь нэн тулгамдсан зорилго юм.

ХҮН намын “50:50 Эмэгтэйчүүд чадна чуулга уулзалт” –нд танхим болон цахимаар нийт 200 гаруй оролцогчид оролцож, лайв болон бусад телевизээр мэдээлэл шууд цацагдлаа. Чуулганд ХҮН намын удирдлагууд, гишүүд, дэмжигчдээс гадна гаднын зочид төлөөлөгчид мөн оролцжээ. Чуулганы үеэр намын удирдах түвшний эмэгтэйчүүд өөрсдийн улс төрд орсон түүхээс хуваалцсаны зэрэгцээ улс төрд эмэгтэй бизнес эрхлэгчид, улс төрд эмч, багш нар, улс төрд эмэгтэйчүүд чадна гэсэн гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан нь

эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцоо, төлөөлөл дутмаг байгааг нотолсон, асуудал, шийдэл дэвшүүлсэн халуун яриа боллоо.

Энэхүү эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ КОЙКА ОУБ, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөлтэй хамтран ажиллаж буйдаа талархалтай байна.

ХҮН нам эмэгтэйчүүдэд ээлтэй, бидэнтэй нэгдээрэй. Улс төрийн зөв соёлыг хамтдаа бүтээе. Хүндээ ээлтэй, тэгш боломжтой, эрүүл сайхан нийгмийг байгуулцгаая!

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-ын 2022 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ

Тус чуулганаар ирэх 7 хоногт буюу 2022 оны 10 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулъя.

Н.ГАНИБАЛ: ӨНГӨРСӨН ЖИЛ НЭГ ТӨЛГӨӨР ГУРВАН ШУУДАЙ ЦАГААН БУДАА АВДАГ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ ГАНЦХАН ШУУДАЙ БУДАА АВЧ БАЙНА

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2023.01.13/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуу

ҮЙЛ ЯВДАЛ: Оны онцлох ААН-үүдийг шалгаруулах ёслол болно

ШУА-ийн төв байранд10:00 цагт 2022 оны шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 82-95 дугаар цувралын нээлт болно.Төрийн ордонд11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага