loader
Дорнод аймгийн Булган суманд цасанд боогдсон айлуудыг цэргүүд нүүлгэж байна

Дорнод аймгийн Булган суманд цасанд боогдсон айлуудыг цэргүүд нүүлгэж байна

Дорнод аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан цэргүүд айл өрхийг нүүлгэх ажилд оролцож эхэлжээ.

Тодруулбал, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан аймгийн Онцгой комиссоос тавьсан саналын дагуу өвөлжилт хүндэрч, цасанд боогдсон зарим сумын айл өрхийг нүүлгэн шилжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Булган суманд цасанд боогдсон айл өрхүүдийг нүүлгэж байгаа аж.

Энэ талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлах ахлагч Б.Отгонжаргал “Дорнод аймгийн Булган сум нь аймгийн төвөөсөө 50 гаруй км зайтай. Цас их орсон учраас нүүлгэх айлууддаа очиход хугацаа багагүй зарцуулж байна.

Манай бүлэг долуулаа, бид өчигдрөөс эхлэн сум орон нутагт томилогдон ажиллаж байгаа” гэв.

зураг
 
зураг
 

Түүнчлэн тус ангийнхан аймгийн төвд орсон их хэмжээний цасыг төрийн цэргийн бусад байгууллагуудтай хамтран цэвэрлэж, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлжээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Т.Доржханд: Монголын гадна оочерлоод, хөрөнгө оруулалт хийе гэсэн банк байхгүй

УИХ-ын пүрэв гарагийн чуулган үргэлжилж байна. Өнөөдөр /2023.01.05/-ийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хий

ТОЙМ: Эхний арван сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна

Соёлын өвийн үндэсний төвийн байранд

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж