loader
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулж байна


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сэтгэц, мэдрэл болон донтолтын нөхцөл байдал сургалтыг энэ сарын 9-12-нд Сүхбаатар аймагт зохион байгуулж байна.
Анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эмчилгээ, оношилгооны чадавхийг бэхжүүлэх зорилготой уг сургалтад тус аймгийн ЭМТ, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч, нийгмийн ажилтан 30 хүн хамрагдаж, тухайн чиглэлээрээ сургагч багш болон бэлтгэгдэж буй юм.

 

Сэтгэц, мэдрэл, донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний mhGAP хөтөлбөр нь ДЭМБ-ын үйл ажиллагааны хөтөлбөр бөгөөд ялангуяа бага, дунд орлоготой улс орнуудад сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилготой юм. mhGAP багц нь сэтгэлийн хямрал, сэтгэцийн эмгэг, амиа хорлолт, эпилепси, солиорол, донтолтын улмаас үүссэн эмгэг, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн болон зан үйлийн эмгэг, сэтгэцийн эрүүл мэндийн бусад асуудлаас урьдчилан сэргийлэх, удирдан зохион байгуулах арга хэмжээг багтаасан байдаг.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Савласан сүүний шошгоны мэдээллийг шинэчилж эхэлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний ор

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”-д унаач хүүхдийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана

Хүй долоон худагт 8 дугаар сарын 6, 7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хязаалан болон их насны морьдын уралдаан болн

Меган Трейнор хоёр дахь хүүхдээ тээж байгаагаа зарлав

Меган Трейнор болон түүний нөхөр поп од Дарил Сабара нар 2 настай Райли нэртэй хүүтэй билээ.Тэд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа мэдэгдэв. Трейнор 29 настай бөгөөд "Би жирэмсэлж чадсандаа