loader
Савласан сүүний шошгоны мэдээллийг шинэчилж эхэлжээ

Савласан сүүний шошгоны мэдээллийг шинэчилж эхэлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний орц, найрлага бүхий агуулгатай зөрүүтэй, түүнчлэн шошгоны “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тусгаж хэрэглэгчийг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчсөн байх тул зөрчлийг арилгуулахаар Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ.

“Сүү” ХК-аас албан шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн. Иймд ШӨХТГ-аас Улсын ерөнхий байцаагчийн шаардлага болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тус компанид шаардлага хүргүүллээ.

“Сүү” ХК-ийн зүгээс Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч буй талаар 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 01/90 дугаартай албан бичгээр хариу ирүүлжээ.

Тус компани “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр, дизайн болон сав боодлын мэдээллийг шинэчилж, зарим сүүний шошгоны “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тэмдэглэж байсныг орц найрлагаас хамаарч аль нэгийг тусгахаар өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан шинээр сав боодол захиалж хийлгүүлэн, тоног төхөөрөмжийн тохируулгын ажлыг хийж эхлүүлсэн байна.

Дээрх зөрчлийг арилгаж, сав боодлын мэдээлэл шинэчлэгдсэнээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасны дагуу хэрэглэгч бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллээр хангагдах боломж бүрдэх юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

12-р сард болох ЭЕШ-д бүрэн дунд гэрчилгээтэй хэн ч орж болно

Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болж байгааг Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулсан. Энэ талаар тус төвийн захирал Л.Ганбат “Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болохоор өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна.

Зогсоолд машинаа дөрвөөс илүү цаг тавихад цаг тутамд ₮4500 төлнө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар мөн Нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолыг төлбөртэй ажиллуулах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэв. Түгжрэл үүсэх нэг

Монгол улс мобайл интернэтийн хурдаар 100, суурин интернэтийн хурдаар 84-т жагсжээ

Speedtest байгууллага 2019 оны арванхоёрдугаар сард дэлхийн улс орнуудын интернэтийн хурд ямар хэмжээтэй байсныг харьцуулж жагсаажээ.Ингэхэд үүрэн холбооны буюу мобайл интернэтийн хувьд Монгол улс дэл