loader
Т.Доржханд: Монголын гадна оочерлоод, хөрөнгө оруулалт хийе гэсэн банк байхгүй

Т.Доржханд: Монголын гадна оочерлоод, хөрөнгө оруулалт хийе гэсэн банк байхгүй

УИХ-ын пүрэв гарагийн чуулган үргэлжилж байна. Өнөөдөр /2023.01.05/-ийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр дараах байр суурийг илэрхийлж байна

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Гишүүдээ энэ хуулийн төслийг жаахан дэмжээд өгмөөр байна. Дэмжихгүй байгаа гишүүд банкны лоббинд ороод байдаг юм биш биз. Энэ хууль банкны салбарт өрсөлдөөн оруулж ирэх юм. Хувь хүмүүс хэрэглээнийхээ зээлийг, бизнесүүд богино хугацааныхаа зээлийг арилжааны банкнуудаас авах, тэр их үүсвэр суларч гарч ирэх, давуу талууд үүсэх юм. Яг хууль яригдаад ирэхээр банкны холбоо гээд банкнууд орж ирээд асуудал үүсгээд, гацаадаг байсан юм билээ. Банкны талд хэн нь үйлчлээд байгаа нь санал өгч байгаагаас харагдах байх.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Өнөөдөр Монгол Улсын гадна оочерлоод, хөрөнгө оруулалт хийе гэсэн банк байхгүй. Хязгаарласан, боомилсон байдлаар хандаж болохгүй ээ. Эдийн засаг тэлэх гурван суваг л байгаа. Нэгт, экспортоо нэмэгдүүлэх. Хоёрт, зээл авах. Гуравт, гаднын хөрөнгө оруулалт. Санхүүгийн хөрөнгө оруулалт оруулж ирэх замаа л бид нээхгүй бол, эдийн засаг тэлэхгүй. Санхүүгийн салбарын, банкны салбарын либералчлал гэдэг юмыг хөрөнгө оруулалтын банкаараа бид хийх ёстой юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэсний спортын VII наадамд 1700 орчим тамирчин өрсөлдөнө

Үндэсний спортын VII наадам Хүйн долоон худагт өчигдөр эхэлж, сур харвааны хоёр төрөлд өрсөлдөөн өрнөж байна. Үндэсний сур харвааны төрөлд 25 багийн 278 тамирчин цэц сорьсноос А хэсгээс Орхон аймаг, Х

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарийг хүргэж байна.

ОХУ-ын талаас гарсан ой хээрийн түймэр Монгол Улсын хил давсныг унтраана

Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байна