loader
ОХУ-ын талаас гарсан ой хээрийн түймэр Монгол Улсын хил давсныг унтраана

ОХУ-ын талаас гарсан ой хээрийн түймэр Монгол Улсын хил давсныг унтраана

Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байна. Өчигдөр Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны Ар хөндий гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 375 км, сумаас баруун хойд зүгт 100 км /-т ОХУ-ын талаас гарсан ой, хээрийн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км-т хил давах магадлалтай байна гэсэн дуудлагыг ОБЕГ16:40 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн

  • Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги,
  • Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги,
  • Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги,
  • Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид,
  • Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар,
  • Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнууд хилийн 245-246 дугаар тэмдэгтээр 7 км-т ой, хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна. Түймрийн урт 7 км, өргөн 5 км байна. 

​Эх сурвалж: ОБЕГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Аймаг, сумдын баяр наадмын хуваарь гарсан байна

Засгийн газрын хуралдаанаар баяр наадам тэмдэглэх тухай шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Энэ жилийн тухайд үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн

Өндөр настан бүл цөөн айлын малыг хулгайлдаг малчдыг илрүүллээ

Дорнод аймгийн Сэргэлэн, Дашбалбар сумын нутаг дэвсгэрээс мал хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүллээ.

Төв талбайд бухимдлаа илэрхийлэн жагсаж байгаа иргэд гацууруудыг шатаалаа

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.