loader
ИРЭХ НАМАР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ҮЕ ШАТТАЙГААР НЭЭНЭ

ИРЭХ НАМАР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ҮЕ ШАТТАЙГААР НЭЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд байна. Үүнээс Улаанбаатар хотод 141 мянган 2-5 насны хүүхэд байгаа юм. Энэ хүүхдүүдийн 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна жил бүр үлддэг. Тухайн хүүхдүүдийн 23 мянга нь хоёр настай. Тэгэхээр бид 3-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн.

Цэцэрлэгийн хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг алдааг бид олж харсан. Үүнээс үүдэн сугалааны асуудал үүсдэг. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдлийг гаргаад байна. Байрныхаа ойролцоо цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүйгээр, хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөлтийг хийж байна" гэлээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

The Hu хамтлагийн "This Is Mongol" дуу шилдэг клипээр шалгарлаа

"The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип дэлхийн алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан "2022 оны шилдэг 10 хөгжмийн видео"-ний нэг болжээ. Мөн уг дуу нь "Music.mxdwn.com" хөгжмийн онлайн

"Startup 2022" - Шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдааны 2-р шатны шалгаруулалт амжилттай болж дараагийн шатанд 13 баг шалгарлаа.

Жич: Аск Вая Эдтек, Эдүкэйшн зон технологи багууд 12 болон 13-р байр дээр оноо тэнцсэн тул шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр 2 багийг цугт нь шалгаруулж 13 баг дараагийн шатанд тодорсон болно.

Б.Тамир: Тухтай, дулаан, цонх нь цантахгүй гээд зорчигчид ам сайтай байна

Эх сурвалж: Tsahiur.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусыг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээв