loader
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Уг хуулийн төсөл 2026 оны зургаадугаар 12-ны өдөр эцэслэн батлагдаж, 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцох юм. 


Мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-тэй холбоотой өмнө нь нийслэлд хэрэгжиж байсан зохицуулалтуудыг хүргэж байна.  Нийслэлийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжаар мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг түрээслүүлэгч байгууллагуудад Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эрх олгож, нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ашиглуулах гэрээ байгуулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн.

Скүтер болон мопедын түрээсийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг “Тапатрип эжэнси” ХХК, “Эко технологи” ХХК, “Хурд хүч” ХХК, “Жэт шаринг” ХХК, “Юү гөү” ХХК, “Безен номт” ХХК гэсэн зургаан компанид тодорхой шаардлагын хүрээнд олгож дараах зохицуулалтыг хэрэгжүүлсэн. Үүнд: Мопед, скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлсэн.

Зорчих зам, эгнээ, зогсоолын талбайг нэмэгдүүлж, тусгаарлах, тэмдэг, тэмдэглэл хийх шаардлагатай газруудад хөдөлгөөнийг хориглох тэмдэг байршуулсан. Аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, зөрчилд хариуцлагын системийг хэрэгжүүлсэн.

Хурдны хязгаарыг 20 км/ц-аас хэтрэхгүй байхаар тохируулсан. Насанд хүрсэн хүн жолоодох, Е-Mongolia системээр нэвтэрсний үндсэн дээр түрээслэх боломжийг бүрдүүлсэн.

Үүний дараа Авлигатай тэмцэх газрын “Шийдвэр хянасан тухай” албан бичгээр дээрх зөвшөөрөл олгосон захирамж, зохицуулалтуудыг хүчингүй болгох тухай санал ирүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/820 дугаар захирамжаар “Мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамж, дээрх 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгоод байна.


                                           НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"COVID-19"-ийн олон сая тун вакцины хугацаа дуусан тул устгажээ

Дэлхийн хөгжингүй орнуудад "COVID-19"-ийн олон арван сая тун ашиглагдаагүй вакцин хаягдаж байгаа нь ихээхэн хэмжээний үргүй зардал гаргаж байна гэж "The Wall Street Journal" сониноос эш татан "China D

Нэр дэвшигчийг шалгаруулалтад тэнцүүлэхээр ХЭЛТСИЙН ДАРГЫГ ӨӨРЧИЛЖЭЭ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан.Шинэчлэгдсэн хуулиар Шүүхүүдэд гарсан сул орон тоонд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авс

ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноолоо

ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноолоо. Прокуророос шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хориход эдүүлэх са