loader
Өмнөд Солонгос: Ирэх оноос хий насыг тоолохгүй

Өмнөд Солонгос: Ирэх оноос хий насыг тоолохгүй

Өмнөд Солонгос улс ирэх оноос эхлэн олон жилийн тогтсон уламжлалаа эвдэх гэж байна. Тодруулбал, тус улсын иргэд бүгд нэг насаар залуужихаар болж байгаа юм.

Өмнөд Солонгос улсын энэ сар /арванхоёрдугаар сар/-ын 8-нд баталсан шинэ хуулийн дагуу хий насыг тоолохгүй байхаар болжээ. Улмаар ирэх оны зургаадугаар сараас эхлэн бүх албан ёсны баримт бичигт "олон улсын нас" гэх стандартыг ашиглах юм.

Манай улсын хэлж заншсан хий насыг тус улс баримт бичигтээ ашигладаг байсан гэсэн үг. Солонгос улсын уламжлал ёсоор шинээр мэндэлсэн хүүхэд шууд нэг настай болдог юм. Шинэ он гарсан даруйд хоёр нас хүрсэн хэмээн үздэг байв.

Тиймээс арванхоёрдугаар сард шинэхэн төрсөн хүүхэд он гарсан даруйд хоёр настай болдог онцлогтой байв.

Үүний улмаас тус улсын иргэд гадаадынханд өөрсдийгөө танилцуулахдаа олон улсын болон солонгос гэх хоёр төрлийн нас хэлдэг ажээ.

Уг асуудлыг олон жилийн турш ярьсан бөгөөд цар тахлын өмнө буюу 2019 онд Солонгосын парламентын хэсэг гишүүд олон зууны энэхүү уламжлалаас татгалзах хуулийн төслийг өргөн барьж байсан юм. Өмнөд Солонгосын одоогийн ерөнхийлөгч ч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэхүү асуудлыг авч хэлэлцэнэ хэмээн тусгасан нь залуу үеийнхнээс их санал авахад нь нөлөө үзүүлсэн байдаг.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жагсагчид төв замыг хаалаа

Жагсагчид төв замыг буюу Төв шуудангийн урдах замыг хаалаа. Тэд замын хөдөлгөөнийг хаасан тул Энх тайвны гүүрнээс хотын төв рүү орох зам болон Энх тайвны өргөн чөлөө дагуух замыг бүрэн хаав.Хоёр дах

Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө

Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн форумыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд ирэх тавдугаар сарын 03-ны өдөр Цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд “Новотел” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа

Засгийн газрын хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны