loader
Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө

Цахим салбарынхан нийгмийн сэтгэлзүйн асуудлыг хөндөнө

Өнгөрөгч 2021 оны байдлаар Монголын 3.3 сая хүн амын 78.7 хувь нь сошиал медиа хэрэглэж байна гэсэн тоон мэдээ гарчээ. Сошиал медиа хэрэглэгчийн дийлэнх нь фэйсбүүк ашигладаг бөгөөд түүнийгээ дагаад цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, бусдыг гүтгэн доромжилсон, хүчирхийллийг дэмжсэн ёс бус үйлдлүүд ихэссэнээс гадна хүүхдийн аюулгүй байдал нэн тулгамдсан асуудал болоод байгаа.  Тиймдээ ч Монголын сайтын холбоо энэхүү чуулганаар дээрх сэдвийг голчлон хөндөх аж.

Тодруулбал, энэ өдөр цахим орчин түүний нөлөөлөл, хүний эрх, хүүхэд хамгаалал, сэтгүүлчийн ёсзүйн код ба гэмт хэргийг мэдээлэх асуудал, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл гэсэн өргөн хүрээний сэдвийг хамтрагч болон дэмжигч байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэж, салбар салбарын төлөөллүүд илтгэл тавих юм байна.

Цахим сэтгүүл зүйн IV чуулганаар Монголын Сайтын холбооны зүгээс “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээн дор “Өнөөдрөөс өөрсдөө эхэлье” уриатай эерэг нөлөөллийн аяныг мөн эхлүүлж, дэмжин ажиллах байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, улмаар нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх нэг жилийн аяныг өрнүүлэхээр болоод байгааг МСХ-ны тэргүүн Э.Батхүү онцоллоо.

Чуулганы  Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажиллах бол, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа аж.

Харин дэмжигч байгууллагаар Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн Глоб интернэшнл төв, Монголын маркетинг, менежментийн хүрээлэн ажиллах юм.  Энэхүү чуулганд сайт, сонин, телевиз, зурагчин, зураглаач нар гээд хэвлэл мэдээллийн салбарын бүх төлөөлөл оролцохоос гадна сошиал орчинд нийгэмд эерэг мессеж түгээгч инфлүүсерүүдийн төлөөлөл оролцож, үзэл бодлоо хуваалцах юм. Эрхэм та бүхнийг цахим салбарын чуулгандаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“СТРАТЕГИЙН БАРИМЖААТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА”, “ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ДЭД ТӨСЛИЙГ БШУЯ-НЫ АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛАВ

Төрийн албыг чадахуйн зарчимд суурилсан шатлан дэвших тогтолцоог бүрдүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Европын холбоо цөлжилт, хөрсний бохирдол, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах боломжтой гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Аксель Никэйзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Жайка -ын Монгол дахь төлөөлөгчийн газрын шинээр томилогдсон даргыг хүлээн авч уулзлаа .

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон Танака Шиничиг хүлээн авч уулзлаа. Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголын татварын алба нь ЖАЙКА-тай 1998 оноос эхлэн 9 төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2020 оноос Татварын шинэ хуулийн хэрэгжилтийг хангах татварын албаны чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.