loader
Чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа

Чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа

Засгийн газрын хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасахаар шийджээ.


Аж ахуйн нэгж өндөг импортлоход гаалийн албан татвар 15, НӨАТ 10 хувийн татвар төлдөг. Харин Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу өндөг импортлогч аж ахуйн нэгж зорчигчийн нэрээр бүрдүүлэлт хийж, татварын хөнгөлөлт ашиглан Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй, эрүүл ахуйн горим алдагдсан, их хэмжээний өндөг зах зээлд нийлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байгааг ХХААХҮЯ мэдээлэв. Иймд зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарласнаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөл бүрдэх аж.


Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас энэ оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30, дотоодын өндөгнөөс 80 хувь хямд 6.6 сая ширхэг өндөг импортолжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байна

Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 3

Есдүгээр сард 2.4 тонн үнэт металл худалдан авсан байна

Монголбанк 2022 оны 9 дүгээр сард 2,416.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хувиар өссөн үзүүлэлт байна.

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан билээ.Зарлигийн хоёр дугаар зүйлд,