loader
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна

Гэрийн  тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан #BePawsitive2 арга хэмжээ өчигдөр (2022.06.19) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. “Азтай савар” ТББ-аас санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцов.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар санаачилсан бөгөөд энэхүү хуулиар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийг боловсруулах шатанд гэрийн тэжээвэр амьтан тэжээж сургадаг иргэд болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхантай уулзаж, санал бодлыг нь сонссон юм.

Тэрбээр, манай улсад Амьтны тухай хуулиар мал сүрэг буюу гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мал болон ашиг шимийг нь ашиглах зорилгоор үржүүлж байгаа тахиа, гахай дээр нь зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагатай холбоотой харилцааг тус тус зохицуулдаг.

Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох асуудлыг зохицуулах хууль өнөө хэр байхгүй явж ирснийг уулзалтын үеэр тэмдэглэв.

Мөн Улсын Их Хурлаас боловсруулж, хэлэлцэж буй хуулийн төсөл бүрд салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсохоос гадна https://d.parliament.mn/ цахим хуудсаар дамжуулан тухайн хуулийн төсөлд саналыг авдаг гээд d.parliament.mn/гэрийн-тэжээрэр-амьтны-тухай-хууль хаягаар орж, саналаа өгөхийг уриаллаа.

Эх сурвалж: Parliament.mn

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ намар дэлхийн хүн ам 8 тэрбум хүрнэ

Дэлхийн хүн ам энэ оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрч, 2030 он гэхэд 8.5 тэрбум болно гэж НҮБ мэдээлжээ. НҮБ-ын мэргэжилтнүүд долоодугаар сарын 11-нд тэмдэглэдэг дэлхийн хүн амын өдрийг тохиолду

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа.Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (2.1 дахин) тэрбум ам.доллароор нэмэгдэв.

А.Адъяасүрэн: Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгчид рүү, сүүлдээ бүр жолооч нар руу дайрч эхэллээ

"Би 40,000 жолооч бэлтгэсэн, 2,000 мэргэжилтэй ажилтныг ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд яагаад сөрөг хүчин рүүгээ дайрах ёстой юм бэ. Ичсэн хүн