loader
АНУ-д инфляц 9% давахад шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлжээ

АНУ-д инфляц 9% давахад шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлжээ

6-р сард АНУ-ын инфляцын түвшин 9.1 хувь хүрсэн нь шинжээчдийн хүлээлтийг давлаа. Мөн 1981 оны 11 дүгээр сараас хойших хамгйн өндөр түвшин юм.

Үнийн өсөлт ийнхүү өндөр байхад шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

Тухайлбал шатахууны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60%, сарын дотор 12% өсөөд байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өндөр байж, баррель нь $100 орчимд хэлбэлзэж буй нь олон оронд шатахууны үнэ өсөж, улмаар бусад бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байхад нөлөөлж буй юм.

Мөн олон улсад үүсээд буй тээвэр ложистикийн саатал хүнс болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн оны 2 дугаар хагасаас эхлэн өсгөсөн хандлага үргэлжилсээр байна. Инфляц ийнхүү өндөр түвшинд хүрсэн нь Холбооны нөөцийн банкны Мөнгөний бодлогын хороо 7-р сарын сүүлээр болох хурлаараа бодлогын хүүгээ 1 нэгж буюу илүү өмнөх төсөөллөөс илүү өндөр хувиар чангаруулах зах зээлийн хүлээлтийг нэмэгдүүллээ. Америкийн төв банк нь инфляцыг урт хугацааны дунджаар 2%-д тогтворжуулах бодлогын зорилт хэрэгжүүлдэг ч өнөөгийн инфляцын түвшин бараг 5 дахин өндөр байгаа юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭТТ давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан ава

Францын "PizzaDoor" пиццаны автомат машин Монголд ирлээ

Уг автомат машин 24/7 цагаар ажиллаж, гурав хүрэхгүй минутад халуун пицца бэлэн болгон үйлчилнэ. Эхний ээлжинд дөрвөн газарт байршуулж байгаа бөгөөд цаашдаа 50 болж нэмэгдэх юм байна. Нийт 70 пиццаны

Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эко саван лаа үйлдвэрлэж байна

Сумандаа үйлдвэрлэл явуулахын тулд малчдаас өөхөн тос хямдхан авч байна. Өдөрт дунджаар 20-30 ширхэг саван, 10 ширхэг лаа үйлдвэрлэдэг. Сард 200-300 мянган төгрөгийн орлого олдог аж.