loader
“Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлын төв өргөөнд эхэллээ

“Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлын төв өргөөнд эхэллээ

Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлын төв өргөөнд эхэллээ.

Тус арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй энхийг сахиулагч эмэгтэй оролцож байна.

Энэ үеэр НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийг сурталчилсан гэрэл зургийн үзэсгэлэн болон Монгол цэргийн музейн үзэсгэлэн дэлгэгдэж байна.

Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээний төгсгөлд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын урлагийн байгууллагын хамтарсан тоглолт болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт эхэллээ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Чингис хаан” ОУНОБ руу 2 чиглэлээс иргэдэд нийтийн тээврээр үйлчилж байна

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг 6 дугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн билээ.“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Д

Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Дундын тээврийг зогсоохгүй байхаар хоёр тал ярилцаж байна

БНХАУ-ын Эрээн хотод 2022 оны долдугаар сарын 30-ны өдөр коронавирусийн халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ. Долдугаар сарын 31-ний өдөр бүх нийтийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариунаас ш

Нуранги дотор төрж, өнчирсөн охиныг авга ах нь үрчилж авахаар болжээ

Турк-Сирийг хамарсан газар хөдлөлтийн улмаас нурангин дор төрсөн Аяаг дэлхий даяар хэдэн мянган хүн үрчилж авах хүсэлт илгээсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.Сануулахад, долоо хоногийн өмнөх даваа га