loader
COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна

COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэлээс таван павильонд үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тодруулбал, нийслэлийн түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, тайван хотыг бий болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, иргэдэд танилцуулж байна. Нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон байрлаж, нийслэл хотын зүгээс үндсэн таван чиглэлээр мэдээлэл хүргэж байгаа юм.

Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хотууд болон тусгай бүсүүдийн төлөвлөлтийг танилцуулж байна.Дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмж, авто замыг өргөтгөх болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй цогц төслүүд, Нийслэлийн эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх ногоон эрчим хүчний төслүүд болон хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн талаар мэдээллүүд, Нийслэлийн дөрвөн агро паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломж, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг нээлттэй дэлгэн, танилцуулж байна.

Энэ үеэр нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдтэй танилцаж, хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцохыг урьж байна. Энэхүү олон улсын хурал нь Улаанбаатар хотыг илүү аюулгүй, амар амгалан, ногоон хот болгон хөгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах томоохон боломж болж байна” гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, жуулчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлсэн

М.Анхцэцэг хүндийг өргөлтийн ДАШТ-д эх орноо төлөөлөн орно

Колумб улсын Богота хотод хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-6-нд болно.

Нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлагатай

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Дүүргүүд дэх