loader
Нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлагатай

Нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлагатай

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Дүүргүүд дэх бүтээн байгуулалтын төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг давхцуулахгүйн тулд энэ онд төлөвлөж буй ажлын талаар нэгдсэн ойлголттой болох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Дүүрэг өнгө үзэмжтэй байвал нийслэл өнгө үзэмжтэй байна. Иймд дүүргүүд дэх тохижилтыг эрчимжүүлж, асуудлыг шуурхай шийдвэрлэн, ажлын уялдаа холбоог сайжруулах нь зүйтэй” гэдгийг онцлов.

Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудын зүгээс дөрөвдүгээр сараас эхлэн зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг буулгах ажилд УБЗАА-наас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, халиа тошин үүсэх зэрэг асуудалд дэмжлэг авч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

Харин тус дүүргийн хороодын хувьд ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх болон суурьшлын бүс тэлж буйтай холбоотойгоор автобусны чиглэлийг алслагдсан бүсүүд рүү сунгах зэрэг хүсэлтээ уламжлав.

Уулзалтын төгсгөлд УБЗАА-ны зүгээс холбогдох удирдлагуудын асуултад хариулж, цаашид уялдаа холбоогоо сайжруулан, өгсөн хүсэлтийг хүлээн авч, бүх талаар харилцан дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

286 сум, долоон дүүрэгт "Мал амьтан"-ы галзуугийн өвчлөл бүртгэгдсэн голомттой байна

эх сурвалж: news.mn Нийтийн эзэмшлийн зам талбайд эзэнгүй нохой их байдгаас иргэд уруулах тохиолдол гардаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулсан 65 тохиолдол бүртгэгдс

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад нээлттэй гэв

Уулзалтын эхэнд тэрбээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүлэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиол