loader
МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл зам хааж, хучилт хийнэ

МУИС-иас Гадаад харилцааны яам хүртэл зам хааж, хучилт хийнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг 2022 оны тавдугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд тус замыг

  • Өлзий төвийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл
  • МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэл гэсэн гурван хэсэгт хуваан, засварын ажил гүйцэтгэж буй юм.

Дээрх хэсгүүдээс эхний хоёрт шинэчлэлийн ажил дууссан бол сүүлийн хэсэг болох МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх авто замын засварын ажил эхлээд байна. Тодруулбал, өнөөдөр орой буюу долдугаар сарын 1-ний 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 06:00 цаг хүртэл тус замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил гүйцэтгэнэ. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.

Их сургуулийн гудамжны авто замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлөн, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан. Иймд авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэх юм. Уг ажлыг долдугаар сарын 8-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.Хурал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг дэмжи

Нэгдүгээр ангийн элсэлт 21, цэцэрлэгийн бүртгэл 66 хувьтай байна

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт

Монголд анх удаа ясны чөмөг шилжүүлэн суулгалаа

Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтаас зургааг нь хасч, эх орондоо эмчлэх боломжтой болсныг ЭМЯ оны эхээр зарласан.Эдгээр өвчний нэг нь цусны хорт хавдартай өвчтөнд ясны чөмөг донороос (аллотр