loader
Монгол, Малайзын хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэх талаар ярилцав

Монгол, Малайзын хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэх талаар ярилцав

Малайз улсын дунд хэмжээний бизнесийн компаниудыг хариуцсан консорциум болон МҮХАҮТ-ын удирдлага хоёр орны хамтын ажиллагааны талаар цахимаар уулзав. Уулзалтад Малайз улсын дунд хэмжээний бизнесийн компаниудыг хариуцсан консорциумын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч Каллум Чен, Мартин Анг тэргүүтэй албан тушаалтнууд оролцов.



Уулзалтаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн цар тахал, цаг үеийн нөхцөл байдлын улмаас Монгол Улсын гадаад худалдаа, тээвэр логистикт доголдол үүсээд байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гуравдагч хөршийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллах нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Малайзын дунд хэмжээний компаниудын консорциумын ерөнхийлөгч ноён Каллум Чен хэлэхдээ, хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь бизнесийг дэмжигч байгууллагын хувьд хоёр талын бизнес хооронд холбоо, харилцаа тогтоох гүүр болж буйд талархал илэрхийлж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэл дүүрэн байна гэв.



Тус улсын 20 гаруй компани энэ оны 9 дүгээр сард “Мишээл экспо” төвд зохион байгуулах уламжлалт “Улаанбаатар Түншлэл” олон улсын үзэсгэлэн яармагт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, бизнесийн хамтын ажиллагаа эрэлхийлэн оролцохоор болов.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Экспорт импортын хэмжээ нэмэгдсээр байна

Экспортын хэмжээ ч нэмэгдэж импортын дүнгээс 2563.2 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс ч эерэг гарчээ.

А.Ариунзаяа: “Ковид-19” цар тахлын үед халам­жийн бодлого иргэн бүрд хүрсэн

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн дэмжлэг, туслалцаа, тэтгэвэр, тэтгэмж зэрэг төрөөс нийгэм рүү чиглэн гаргаж буй стратеги, бодлого төлөвлөлтийг тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулах үүрэгтэй Хөдөлмөр, нийгми

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ХҮНД БАЙДАЛД ОРЖ БАЙНА

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн тайлбарласнаар энэ жилийн гүйцэтгэлээр тус салбар 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа юм байна. Үүнээс болоод цахилгаан станцууд засвар шинэчл