loader
н-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 200 орчим аж ахуй нэгж, байгууллагын төлөөллүүдэд Хотын стандартын талаар мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа

н-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 200 орчим аж ахуй нэгж, байгууллагын төлөөллүүдэд Хотын стандартын талаар мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Хотын есөн бүлгийн 38 стандартыг баталсан. Уг стандартууд 2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 200 орчим аж ахуй нэгж, байгууллагын төлөөллүүдэд Хотын стандартын талаар мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа.

Хотын стандарт, хяналтын газрын Худалдаа үйлчилгээний стандартын хэлтсийн дарга Н.Билэгсайхан:

“Хотын стандартыг мөрдөж эхлэхтэй холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээлэл өгөх төлөвлөгөө боловсруулж байгаа. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын захирамж гарна. Тэгэхээр баталсан төлөвлөгөөний дагуу бусад стандартын талаар мэдээлэл олгох чиглэлээр ажлаа эхлүүлэх юм. Өнөөдрийн тухайд Хан-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад мэдээлэл өгч байна. Ирэх долоо хоногоос эхлэн бусад дүүрэгт сургалтууд зохион байгуулна” гэв.

Өмнө нь аж ахуй нэгжүүдэд мөрдөх стандарт байсан ч хэрэгжилт хангалтгүй байсан. Тиймээс шинэ стандартын талаарх мэдээллийг бүхий л аж ахуй нэгжүүдэд өгч, шуурхай ажиллах нь чухал байгааг албаныхан онцолж байлаа.

Хан-Уул дүүрэгт 1600 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхэлдэг. Тус дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс аж ахуй нэгжүүдтэйгээ тогтмол холбогдож, шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй өгч, холбогдох хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулахаар ажилладаг байна.

Энэ талаар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Саруултуяа “Өнөөдөр зөвхөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн төлөөлөл сургалтад оролцлоо. Өмнө нь аж ахуй нэгжүүд маань маш олон төрлийн стандарт мөрддөг байсан. Шинээр баталсан стандарт нь өмнөх стандартуудыг нэгтгэж, илүү ойлгомжтой байдлаар гарсан. Тиймээс аж ахуйн нэгжүүд стандартыг мөрдөхөд илүү амар, хялбар болсон. Цаашид бусад аж ахуй нэгжид бүсчилсэн хэлбэрээр стандартын талаар мэдээлэл, ойлголтыг өгнө” хэмээв.

Хан-Уул дүүрэгт 2014 оноос хойш хүнсний чиглэлээр үйлчилгээ эрхэлж буй "Дөлгөөн дэлэг" ХХК-ийн захирал Ш.Энхжаргал “Энэ удаагийн сургалтаар Хотын стандартыг бүх аж ахуй нэгж дагаж мөрдөх хэрэгтэйг ойлголоо. Өмнө нь бид стандартын талаар ойлголт дутмаг байсан. Жишээлбэл, хог ангилан ялгах, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан шат, довжоо, зам ямар байх ёстой талаар сайн мэддэггүй байлаа. Уг сургалтаар маш их зүйл ойлгож, мэдээллээ сайн авч байна. Шинэ стандарт ч амьдралд ойр, өдөр тутамдаа мөрдөхөд амар санагдаж байгаа” гэсэн юм.

Хотын шинэ стандарт нийт 22 бүлэг 97 баримт бичигтэй бөгөөд эхний есөн бүлгийн 38 стандартыг батлаад байгаа юм гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Baji and Yalalt-VLOG

Baji and Yalalt-VLOG


2022-11-01 00:00 PM

Телевизээр хонжворт сугалаа, үнэ хаялцуулсан худалдаа явуулахыг хориглолоо

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо /ХХЗХ/-ноос телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа явуулах, бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулан үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худ

"ЭРАСМУС ПЛАС" ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЕВРОПЫН ХОЛБООНД ГАРГАЛАА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд дээд боловсролын чадавхыг сайжруулах төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийллээ.