loader
Замд эзэнгүй орхисон автомашины хойноос мөргөсний улмаас хүний амь эрстжээ

Замд эзэнгүй орхисон автомашины хойноос мөргөсний улмаас хүний амь эрстжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хустайн даваа” гэдэг автын осол өчигдөр /2022.12.21/  гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Хустайн даваа”-ны хойд бэлд авто замын зорчих хэсгийн хажууд эзэнгүй орхиж явсан ачааны автомашины хойд талаас “Ранжер” загварын ачааны автомашин мөргөж, жолооч 59 настай иргэн автомашиныхаа бүхээгт хавчуулагдан нас барсан байсан байжээ.

Улмаар аврагчид 7 минут ажиллан цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр осолд орсон ТТХГ-ын ажилтны хүнд гэмтсэнийг нууцалжээ 

Их тэнгэрийн аманд өчигдөр үд орчимд түймэр гарчээ.

Ц.Билэгтсайхан: 2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл

2019 онд улсын төсөвт төвлөрүүлсэн татварын нийт орлогын 24 хувийг НӨАТ-аас бүрдүүлжээ

Өнгөрсөн онд Монголын татварын алба улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэдгийг Татварын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэлсэн билээ. Тэгвэл нийт төвлөрүүлсэн орлогынх