loader
Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр осолд орсон ТТХГ-ын ажилтны хүнд гэмтсэнийг нууцалжээ 

Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр осолд орсон ТТХГ-ын ажилтны хүнд гэмтсэнийг нууцалжээ 

Их тэнгэрийн аманд өчигдөр үд орчимд түймэр гарчээ.


Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуул, хамгаалалтын албаны амарч байсан албан хаагч нар яаралтай дуудагдан ажилласан байна.

Их тэнгэрийн амны баруун ууланд гарсан түймэр рүү дөрвөн дугуйтаар ус зөөж явсан албан хаагчид осолдож нэг нь тээврийн хэрэгсэлдээ дарагдан хүнд гэмтэл авсан байна. Уулын хажуу руу өнхөрсөн дөрвөн дугуйтад таван ажилтны нэг нь дарагдаж хүнд гэмтэл авсныг тус газрынхан ихэд нууцалж байгаа бололтой.

Ажлаа хийж яваад хүнд гэмтэл авсан дэслэгч Б одоогоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Гал түймэр гарсан шалтгаан тодорхойгүй, ТТХГ-ын 60, 70 орчим албан хаагч өөрсдийн хүчээр унтраасан байна.  Их тэнгэрийн аманд ууланд түймэр тавьсан этгээдийг хамгаалахын тулд төрийн тусгай албан хаагч ажлаа хийж яваад бэртэж гэмтэн биеийн байдал нь хүнд байгааг ийнхүү нууцалж байгаа бололтой. 





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шар нуурын мөс цөмөрснөөс суусан УАЗ-469 машиныг татаж гаргалаа

орших VII багийн нутаг Долоон гатлага хэмээх газар Нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суужээ. Энэ ослын тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар нэгдүгээр сарын 11-ний

Цагаан сарын баяр тэмдэглэхэд нэг айл идээ цагаа, бэлэг, гоёлдоо зориулж 2.2 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ

Монголчууд удахгүй Төмөр хулгана жилтэйгээ золгох гэж байна. Жил жилийн Цагаан сарын баярын өмнө Монгол Улсын эдийн засаг идэвхжихийн зэрэгцээ импорт ихээхэн нэмэгддэг билээ. Тэгвэл Үндэсний статистик

Г.Ёндон: Чингэлэг тээврийн терминалуудаар нэг сард 5 сая тонн нүүрс гаргахаар төсөөлж байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн хамт Өмнөговь аймагт ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын б