loader
Маргааш бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР

Маргааш бүх нийтийн АМРАЛТЫН ӨДӨР

Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт тохионо.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амрах юм. Мөн автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц "Зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их Дүйчин өдөр болно. Энэ өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхацдаг. Уг өдөр буян үйлдэж, нүглийг тэвчдэг. Иргэд сүм хийддээ ирж биеийн буян ариусал, энэрч хайрласан сэтгэлээр бие биетэйгээ харьцдаг уламжлалтай" хэмээн уг өдрийн утга учрыг тайлбарласан. 

Түүнчлэн энэ жил Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдах тул хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтойг сонордуулсан билээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс www.burtgel.ttt.mn цахим хаягаар бүртгэж эхэллээ.Галлагааны улиралд нийслэлийн х

500 тэрбумаас нэг их наядыг олдог ч, орлогоо мэдүүлдэггүй машин, гар утасны ченжүүдийг хянана

Татварын ерөнхий газраас бизнес эрхэлдэг иргэдийн борлуулалт, орлогод судалгаа хийсэн талаар мэдээлсэн.Тодруулбал, жилд 50 мянган автомашиныг иргэний журмаар оруулж ирж, нэг их наядын орлого олсон маш

Өнөөдөр “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” эхэлнэ

Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” өнөөдөр эхлэх гэж байна.