loader
"Парис-2024" олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно

"Парис-2024" олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно

Монгол Улсын нийслэлд бадминтоны “Monnis Mongolia International Challenge-2022” олон улсын тэмцээн наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулна.

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 15 орны 140 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапур болон Монголын тамирчид тус тэмцээнд ур чадвараа сорих юм. 

Монголд хүрэлцэн ирэх тамирчдын дунд цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан, ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Сон Ван Хо багтаж байна. 

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрлөөр зохиогдоно. Өмнө нь 2018, 2019 онд олимпын эрхийн оноо олгох тэмцээн Монголд зохиогдож байв.

“Токиогийн олимпод монголчууд бадминтоны төрлөөр оролцох боломжтой байсан ч Ковидоос болоод төлөвлөсөн тэмцээндээ оролцож чадалгүй эрхийн гадна үлдсэн. Харин Парисын олимпод бид анх удаа эрх аван оролцох зорилго тавин ажиллаж байна” хэмээн Монголын бадминтон сонирхогчдын холбооны менежер Т.Ууганбаяр ярилаа.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нэг өрхийн сарын дундаж орлого 0.2-5 хувиар багасжээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны 2 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 244.6 (15.9 хувь) мянга, өмнөх улирлынхаас 1

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс төрийн намын тухай хуулийн төсөл саналаа хүргүүлжээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлт улс төрийн хүрээний анхаарлын төвд байна. Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч зүгээс боловсруулж байгаа бөгөө

Цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг шаарджээ

Тайванийн хоолойд явуулж буй цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг Токио Бээжингээс шаарджээ. Энэ тухай Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси