loader
ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг “НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсэг”-ийг хүлээн авч уулзлаа

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг “НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсэг”-ийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан төлөөлөл хүлээн авч уулзлаа. Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь анх 1991 онд Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан, хүний эрхийн олон улсын хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй НҮБ-ын ууган тусгай бүтцийн нэг юм. Энэхүү уулзалтад ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, НҮБ-ын ажлын хэсгийн гишүүн Ms. Elina Steinerte, Mr. Matthew Gillett, НҮБ-ын Хүний эрхийн мэргэжилтэн Ms.Margarita Nechaeva, Mr. Francisco Alfonzo, Хамгаалалтын ажилтан Mr. Koenraad De Swaef болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал В.Баярмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.



   Уг ажлын хэсэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сэтгэцийн эмнэлэг, сэтгэц-нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага, мансууруулах бодист донтох эмгэгийг сэргээн засах үйлчилгээ үзүүлэгч байгууллага, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад ажиллах бөгөөд үндсэн чиг үүргийн хүрээнд хүний эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой хууль, эрх зүйн орчин, нөхцөл байдалтай танилцах, хүнийг дур зоргоор албадан саатуулах хэрэг тохиолдлын шалтгаан үндэслэлийг тогтоох, хүний эрх чөлөөг дур зоргоор хязгаарлаж, албадан саатуулахаас урьдчилан сэргийлэхэд нь Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор санал, зөвлөмж боловсруулах зорилготой юм.  



   Уулзалтаар архи болон бусад хорт бодист донтох эмгэгтэй хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, ял шийтгэл эдэлж буй эрх нь хязгаарлагдсан иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сэтгэцийн өвчлөлтэй хүмүүсийн албадан эмчилгээ болон тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүнийн нөөцийн нөхцөл

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Баян-Өлгий аймагт хойлог шувуу тээвэрлэж явсан иргэнийг илрүүлжээ

Нэгдүгээр сарын 4-ний 17:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Хойлог шувуу тээвэрлэж явж байна” гэх дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагад ирүүлжээ.Энэ дагуу Баян-Өлгий аймгийн цаг

УБТЗ дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарц нээжээ

БНХАУ-аас Бичигт боомтоор дамжуулан УБТЗ-ын Баянтүмэн өртөөнөөс ачаатай чингэлэг ачиж, Эрээнцав-Соловьёвск хилийн гарцаар ОХУ-ын Санкт-Петербург цаашлаад Финланд хүргэх туршилтын тээврийг амжилттай зохион байгууллаа.

Арванхоёрдугаар сарын 29-ний пүрэв гарагт бүх нийтээр амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний Пүрэв гарагт тохиож, бүх нийтээрээ амарна.111 жилийн өмнө монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, т