loader
“McDonald’s” шинэ эзэн, шинэ нэртэйгээр ОХУ-д дахин нээгджээ

“McDonald’s” шинэ эзэн, шинэ нэртэйгээр ОХУ-д дахин нээгджээ

“McDonald’s” түргэн хоолны сүлжээ ресторан гурван сарын өмнөөс ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон. Москвагийн Пушкин талбайд өчигдөр /2022.06.12/ “McDonald’s” шинэ орос эзэн, шинэ нэртэйгээр дахин нээгджээ.


Дайн эхэлсний дараа “McDonald’s” Оросоос бүрмөсөн гарахаар шийдэж, 850 сүлжээгээ бүгдийг нь Александр Говорт зарсан. Сибирь дэх 25 сүлжээ рестораны лицензийг эзэмшдэг тэрбээр хаагдсан салбаруудыг эргэж нээхээр хурдтай ажиллаж эхэлжээ.

Пушкины талбай дахь шинэ салбар нээгдэхээс хэдхэн цагийн өмнө нэр нь зарлагдсан байна. Тодруулбал, "Вкусно и Точка" буюу англи хэлээр “Tasty period” нэртэйгээр дахин нээгджээ. Лого нь өөр боловч алтлаг өнгөт нуман хаалгыг санагдуулам хэлбэр нь төдийлөн өөрчлөгдөөгүй аж. Шар өнгөтэй нэг дугуй болон хоёр гонзгой дүрс нь үхрийн мах, шарсан төмсийг илэрхийлсэн утгатай юм байна. Ерөнхий хэлбэрээр нь харахад М үсгийг илэрхийлсэн хэвээрээ ажээ.

Сүлжээ рестораны ерөнхий захирал Олег Пароев энэ сарын сүүл гэхэд 200 салбар нээхээр төлөвлөж буй юм байна. Түүнчлэн “McDonald’s”-ыг Оросоос гарахаас өмнө ажиллаж байсан 62 мянган хүнийг бүгдийг нь эргүүлэн ажиллуулахаар тохиролцжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Э.Албаниз Австралийн Ерөнхий сайдын тангараг өргөлөө

Австралийн 31 дэхь Ерөнхий сайдаар Хөдөлмөрийн намын дарга Энтони Албаниз сонгогдож өнөөдөр тангаргаа өргөлөө.Тэрбээр тангараг өргөх ёслолын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “энэ бол улс орны хувьд чу

Уушгины архаг бөглөрөлтийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Уушгины архаг бөглөрөлтийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн өнгөрсөн оны 01 дүгээр тогтоолд дараах зохицуулалтыг тусгасан байдаг.Тодру

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд галт тэрэг, авто тээвэр, онгоцоор нисэхэд тарифын хөнгөлөлт эдэлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд галт тэрэг, авто тээвэр, онгоцоор нисэхэд тарифын хөнгөлөлт эдэлнэ.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан Улаанбаатар