loader
АТГ-аас нийслэлийн 18 сургууль, 9 цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа

АТГ-аас нийслэлийн 18 сургууль, 9 цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуульд шинээр элсэн суралцах хүүхдүүдийг хамран сургах тойргоор нь бүртгэлийг үнэн бодитой зохион байгуулж ажиллахад Авлигатай тэмцэх газрыг хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн билээ. Энэ дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс өнөөдөр  Нийслэлийн 6 дүүргийн 18 сургууль, 9 цэцэрлэгийн удирдах албан тушаалтнуудтай хэлэлцүүлэг зохион байгуулж, санал солилцов.

Сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнууд хамран сургах тойргоор нь хүүхдүүдийг хичээл, сургуульд нь хамруулахад Авлигатай тэмцэх газар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болсон нь цаг үеэ олсон ажил болж байна гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар “Төрийн албанд ажилладаг хүмүүс ихэвчлэн харъяаллын бус хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулахыг шаарддаг. Хэрэв биелүүлэхгүй бол дараа нь янз бүрийн дарамт үзүүлдэг” талаар онцолж байсан юм. Харин энэ жил төрийн албан хаагчид сургууль, цэцэрлэгт хүүхдээ хамруулахдаа өөрсдөө манлайлал үзүүлж ажиллах болсон нь сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнуудад хэн ч аливаа хууль бус хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөл бүрдсэн нь маш чухал ажил болж байна гэсэн юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Х.Ихмөрөн: Хүүхдийг хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгт оруулахад бүртгэлийн байгууллагын оролцоо чухал

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн удирдлагууд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзан, сургууль,

"Баялгийн сангийн хуримтлал энэ онд 500 мянган төгрөгт хүрнэ"

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаа талаар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө

Шадар сайд С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс учраас Засгийн газар энэ салбарын шинэчлэлд анхаарч байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа.