loader
Шинээр 22,000 хүүхдийг цэцэрлэгт суралцуулах боломж бүрдсэн

Шинээр 22,000 хүүхдийг цэцэрлэгт суралцуулах боломж бүрдсэн

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар хэрэгжүүлж буй ажлуудаа Боловсрол, Шинжлэх Ухааны яам танилцууллаа. 

Зургаадугаар сарын 1-ний өдөр тооцоолол хийж үзэхэд 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, аав ээж, эмээ өвөөгийн гар дээр хүмүүжиж байжээ. Тэдний ихэнх нь хоёр настай хүүхдүүд байв. Харин зуны туршид яам, агентлаг, нийслэл, холбогдох төрийн байгууллагууд хамтран ажилласнаар өнөөдрийн байдлаар тэдний 22 мянгыг нь цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлжээ.

Өнгөрсөн 7 хоногт төвийн зургаан дүүргийн хүртээмж багатай хороодод ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ ажиллав. Одоогоор цэцэрлэгт хамрагдах боломж нь бүрэн бүрдээгүй байгаа 11 мянган хүүхэд байна. Тэдний асуудлыг үлдсэн хугацаанд багтан шийдвэрлэж 9, 10, 11 дүгээр  сар гээд үе шаттайгаар ондоо багтаан цэцэрлэгт хамруулна.

зураг
 

Хүртээмжийг яаж нэмэгдүүлсэн бэ?

  • Удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэв
  • Цэцэрлэгийн зориулалттай барилгын худалдан авна
  • Шаардлага хангасан байр түрээсэлж байна
  • Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэв
  • Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авна
  • Хувьсах зардлыг нэмэгдүүлж олгоно
  • Цомцог гэр төслийг хэрэгжүүлнэ
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулснаас гадна

  • Хамран сургах тойргийг шинээр тогтоов
  • 1000 туслах багшийг бэлтгэв
  • Чанартай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг богино хугацаанд нийлүүлэх чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзав
  • Төрийн болон хувийн байгууллагууд сул байр, талбайгаар хангаж эхлэв
  • Нийслэл, цахим, бүртгэл, судалгаа, статистик, барилга, эрчим хүчний байгууллагууд нягт хамтран ажиллаж байна

Тулгамдаж буй асуудал

  • Шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудад цэцэрлэг, сургууль төлөвлөөгүй, төлөвлөсөн ч барьдаггүй байдал нь ачаалал үүсгэж байна
  • Хэт ойр, зэрэгцсэн олон том хороолол, хотхоны төвлөрөл нь хүртээмжийг бууруулж байна
  • Хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд үндсэн болон түр оршин суугчдын бүртгэл хийлгэхгүй байна
  • Хот доторх шилжилт хөдөлгөөнөө иргэд баталгаажуулахгүй байна
  • Төрд байгаа иргэний мэдээлэл зөрөх, тараахгүй байх тохиолдол түгээмэл байна.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиуллаа

Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ээс Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод “Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгий

Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эко саван лаа үйлдвэрлэж байна

Сумандаа үйлдвэрлэл явуулахын тулд малчдаас өөхөн тос хямдхан авч байна. Өдөрт дунджаар 20-30 ширхэг саван, 10 ширхэг лаа үйлдвэрлэдэг. Сард 200-300 мянган төгрөгийн орлого олдог аж.

Бараг мартагдсан дурсамжийн төгөлд...

Бараг мартагдсан дурсамжийн төгөлд намайг эргүүлж аваачсан оюутны амьдрал. Хичээл шалгалт, ангийнхан, хэн нэг багшийн хэлж ярьсан үгсээс илүүг эс бодон өчигдрийн цагаахан дурсамж, өнөөдрийн хөгжилтэй явдлууд, ирэх өдрүүдийн өнгөлөг мөрөөдлөөр дүүрэн ахархан цаг хугацааг алс тэртээд үлдээгээд ирснээ саналаа. Арван хэдэн жил нүд ирмэхийн зуурт өнгөрч, өөрийнхөө өнгөрч одсон өнгө төрхийг намрын намарт Улаанбаатарыг зорин ирсэн шинэхэн оюутны улаахан хацар, даавууны нь үнэр ханхалсан жийнсэн өмд, хаа нэг тийш явах автобусны чиглэл сураглах ээж аавуудынх нь хэнэггүй төрхөөр улбаалан дурсамжийн зүгт ирж очдогсон.