loader
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах баримт бичгүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр өргөн барилаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Стратеги судлалын хүрээлэн, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээний тайлан гаргажээ.

Энэхүү тайланд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 60 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах шаардлагатай гэж дүгнэжээ. Иймд 5 бүлэг, 27 зүйл, 71 дэд зүйлтэйгээр тодотгон шинэчилсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг тодотгон шинэчилж байгаатай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрдэмтэн, судлаачдын танилцуулгыг сонссоныхоо дараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах баримт бичгүүдийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барина гэдгийг онцлон тэмдэглэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ОРОН НУТГИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН САЛБАРЫНХАН ХУРАЛДЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны сантай хамтран 21 аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, шинжлэх ухаан, технологи, инноваци, дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалт хариуцсан мэргэжилтэн, Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүдэд зориулсан цахим семинарыг зохион байгууллаа. Сургалтад нийт 55 гаруй албан хаагч хамрагдлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг найман сарын хугацаанд ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээлж байна

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалт болон ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэхтэй холбогдуулан зөвлөмж, мэдээлэл өгч байна. Ирэх Да