loader
2019 онд улсын төсөвт төвлөрүүлсэн татварын нийт орлогын 24 хувийг НӨАТ-аас бүрдүүлжээ

2019 онд улсын төсөвт төвлөрүүлсэн татварын нийт орлогын 24 хувийг НӨАТ-аас бүрдүүлжээ

Өнгөрсөн онд Монголын татварын алба улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн 

гэдгийг Татварын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэлсэн билээ. 

Тэгвэл нийт төвлөрүүлсэн орлогынх нь 1.088 их наяд төгрөг НӨАТ-аас бүрджээ. Өөрөөр хэлбэр, 2019 онд татварын албанаас улсын төсөвт төвлөрүүлсэн нийт орлогын 24 хувийг НӨАТ эзэлж байна.  

 2016-2019 ОНД ТАТВАРЫН АЛБА НИЙТ 3.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НӨАТ-ААС ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН

 
Гэрэл зургийг MPA.mn

Мэдээллийн үеэр Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал "Хуульд НӨАТ-ын урамшууллын зохицуулалт орсон 2016 оноос хойш НӨАТ-ын орлогын хувь хэмжээний тухайд 2016 онд НӨАТ-аар татварын байгууллага 558.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг байсан бол 2019 онд нэг 1.088 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.

НӨАТ-аас төвлөрүүлсэн энэхүү орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189.9 тэрбум төгрөгөөр буюу 21.1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

Нэг ёсондоо 2016-2019 онд татварын алба улсын төсөвт нийт 3.3 тэрбум төгрөгийг НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн" гэлээ. 

foto
Нийтлэгч: Tus Tas

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх хүсэлтийг авч байна

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг. Энэ дагуу долдугаар сарын 22-ныг хүртэл хөрөнгийн татвар төлөх хүсэлтийг цахимаар авч байгааг Татвар

НӨАТ-ын буцаан олголтоор татвар болон зам ашиглалтын төлбөрөө төлөх боломжтой

Иргэн та 2022 оны 3-р улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоороо хөрөнгийн татвар болон зам ашиглалтын төлбөрөө төлөх боломжтой.Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо хөрөнгийн татвараа тө