loader
Улиастай, Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Улиастай, Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон. Энэ хүрээнд өнөө орой буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийх гэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орох гэж байна. Тодруулбал,

  • Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ.
  • Улиастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ.
  • Ч:32А "Улиастай - Офицеруудын ордон" чиглэл дээрх хугацаанд түр зогсоно.

Иймд иргэд та бүхэн зам хаах хугацаанд Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн авто бааз", Ч:36 "Гачуурт  - Офицеруудын ордон - Жуковын музей" чиглэлүүдээр үйлчлүүлнэ үү.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Аварга цолны хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно

Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит "Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаан 5 дугаар сарын 28-ны бямба г

Нүхэн жорлонд унасан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргажээ.Энэ тухай дуудлага мэдээлэл аравдугаар сарын 26-ны өдрийн 22:58 цагт ОБГ-т ирсэн бө

Соёл амралтын хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлнэ

Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Энэ талаар өнөөдөр болсон нийслэлий