loader
Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км суваг барьж байна

Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км суваг барьж байна

Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог.

Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж байна.

Тухайлбал, НЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд 1.8 км үерийн хамгаалалтын суваг барьж буй юм. Тус байгууламжийн 50 хувийг энэ жилдээ багтаан барихаар төлөвлөжээ.

зураг
 

Өнгөрсөн онд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд үерт автах эрсдэл үүсэж байсан. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн удаа дараагийн хүсэлтийн үндсэн дээр Нийслэлийн ЗДТГ-аас тус аманд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах ажлыг хийж, гүйцэтгэж байгаа юм.

зураг
 

Үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр жил бүр замын ус зайлуулах шугам угсралт, үерийн далан сувгийн засвар, шинэчлэл, шинэ барилга, байгууламжийн угсралтыг хийж, гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар авто замын ус зайлуулах есөн шугам угсрахаас тавыг нь бүрэн дуусгаж, үерийн далан сувгийн засвар, шинэчлэлийн дөрвөн ажил гүйцэтгэхээс Жаргалантын ам болон Нисэхийн үерийн хамгаалалтыг засан, шинэчилж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрдэнэ Зуу хийд, Хар бухын балгас, Хөшөө цайдам музей, Шанхын баруун хүрээнд ажиллав

Соёлын Өвийн Үндэсний Төв, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын архитектурын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдлын газар дээрх судалгаа” төслийг хэрэгжүүлж

2022 оны эцсийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл ₮22.2 их наяд болж, 6.5 хувиар өсжээ

2022 оны эцсийн байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 22.2 их наяд төгрөг болж 11 дүгээр сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурсан бол 2021 оны эцэстэй харьцуулахад 6.5 хувиар өссөн гэж Үндэсний статис

Ц.Цогбадрах Варшавт мөнгөн медаль хүртжээ

"Poland Open" буюу Вацлав Циолковскийгийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын А зэрэглэлийн уламжлалт тэмцээн өчигдөр /2022.07.20/ Польшийн нийслэл Варшавт эхэллээ.Эхний өдөр Монгол Улсаас Иван Ярыгиний