loader
Баяр наадмын урианхай сурын харваанд 330 харваач бүртгүүлжээ

Баяр наадмын урианхай сурын харваанд 330 харваач бүртгүүлжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд өнөөдөр эхэллээ.

Энэ жилийн урианхай сурын харваанд 330 гаруй харваач бүртгүүлжээ. Орон нутгаас Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн харваачид онч мэргэнээ сорихоор бүртгүүлсэн болохыг Урианхай сурын холбооноос мэдээллээ. Үндэсний сур харвааны талбайн засвар тохижуулалтын ажил дуусаж, бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.

Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг гэдгээрээ онцлог бөгөөд нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй байгаас цааш 3 метрийн цаана давж байж оноо авдаг.

Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмаар урианхай сурын харваа XIII зуун цогцолборт болж нийт 120 харваач оролцож байсан юм. Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа маргааш 09.00 цагт сурын талбайд эхэлнэ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Хүннү" хорооллын хөөсөнцрөөр хаасан лифтнээс унаж амиа алджээ

"Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” мэдээлэл өчигдөр /2022.11.29/ өдрийн 12:39 цагт цагдаагийн байгууллага бүртгэжээ.Мэдээллийн дагуу шалгахад

Зочид буудлын салбарын орлого 75.3 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ

Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний хагас жилд 161.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.3 (87.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Цар тахлын үед ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад "Тамгагүй төр” жүжгийг үнэ төлбөргүй үзүүлжээ

Цар тахлын үед ажилласан эрүүл мэндийн салбарынханд талархан "Тамгагүй төр” жүжгийг толилуулжээ.Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяа