loader
Агаарын онгоцонд жирэмсэн эмэгтэйн бие муудаж "Амгалан" амаржих газар ЭХЭМҮТ ХӨСҮТ-ийн эмч нар яаралтай тусламж үзүүлжээ

Агаарын онгоцонд жирэмсэн эмэгтэйн бие муудаж "Амгалан" амаржих газар ЭХЭМҮТ ХӨСҮТ-ийн эмч нар яаралтай тусламж үзүүлжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн Туркийн агаарын хөлөгт 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зорчиж явсан жирэмсэн эмэгтэй нислэг эхэлснээс хоёр цагийн дараа цус алдаж, эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй болжээ. 

Энэ үеэр тус онгоцонд зорчиж явсан "Амгалан" амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Л.Долгоржав, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн чих, хамар хоолой, сонсгол судлалын ахлах эмч Ч.Саруул, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач зөвлөх эмч М.Цолмон нар эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлж, шаардлагатай эмчилгээг хийсэн байна. Үр дүнд нь жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтворжиж, нислэг хэвийн үргэлжилжээ.

Түүнчлэн нислэгийн үеэр жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг зургаан цагийн турш тасралтгүй хянаж, эрүүл мэндэд нь анхаарсан дээрх эмч нарт онгоцны багийн нисэх бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн байна. 

Одоогоор уг жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Орон нутгийн уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэл зүйн сургалт” болж байна

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилгоо “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн, эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ” гэж тодорхойлж, хэрэгжилтийг хангах хүрээнд “Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгох” үйл ажиллагааг онцлон тусгасан.

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уламжлалт өглөөний уулзалтаараа нүүр, амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзав.Нүүр, ам судлалын тусламж үйлчилгээний өнөөгийн б

Гамшиг, нийгмийн ноцтой байдлын үед ажиллах яаралтай тусламжийн баг байгуулна

. Тус баг нь 3 хоногийн сургалтыг эмнэлгийн яаралтай тусламжийн баг байгуулах стратеги төлөвлөлтийн чиглэлээр хийсэн билээ.