loader
Зүрхний шигдээсээс гаралтай нас баралтыг 1,8 дахин бууруулж чадсан байна

Зүрхний шигдээсээс гаралтай нас баралтыг 1,8 дахин бууруулж чадсан байна

”МонПЭН санаачилга” Халдварт бус өвчин, Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг (PEN/HEARTS) эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хэрэгжүүлж байгаа аймаг, дүүргийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг 2022 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.      

Хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, НЭМҮТ-ийн Захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, тус албаны асуудал хариуцсан ЭША нар,  ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ХБӨ-ний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, зөвлөх Г.Цэцэгдарь болон сонгогдсон аймаг, дүүргийн нийт 40 эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна. "МонПэн санаачилга" төсөл 2019 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд тархины харвалт 2,5 дахин, зүрхний шигдээсээс гаралтай нас баралтыг 1,8 дахин бууруулж чадсан талаар НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа ярилаа. 



Хэлэлцүүлэг, зөвлөгөөнд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд ”МонПЭН санаачлага”-ын хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа", сэдвээр ДЭМБ-ын ХБӨ-ний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа "ХБӨ-ний хяналт,  сэргийлэлт, мэдээллийн  талаар ДЭМБ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа арга  хэмжээ" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 

Мөн сонгогдсон аймаг,дүүргийн ЭМТ-ийн МонПЭН САНААЧЛАГА” хариуцсан зохицуулагч эмч, мэргэжилтнүүд 2022 оны төлөвлөгөөний биелэлт, хийгдсэн ажлуудын тайлан, үр дүн, өрх сумын ЭМТ-ийн сайн туршлага, дэмжлэгт хяналтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, дотооддоо явуулсан дэмжлэгт хяналтын үр дүн, ахиц дэвшил, цаашид анхаарах болон тулгамдаж буй асуудлууд сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсад жуулчлах гадаадын зарим улсын иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөллөө

Засгийн газраас “2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.Үүнтэй холбогдуулан гадаадын жуулчдыг татах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд, Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоо

ОУХМ фитнессийн спортын тамирчин Б.Хүсэлтүвшин: “Тариан түрүү ургах тусмаа бөхийдөг”

Ярилцлагын эхэнд та өөрийнөө товч танилцуулаач?Аав маань Булган аймгийн хуучнаар Халиун сум гэх газар төрсөн бол ээж маань мөн Булган аймгийн Сайхан суманд төрж өссөн хүмүүс байдаг. Миний хувьд Улаа

Улсын Филармони “Рапсоди” романтик үдшийн тоглолт хийнэ

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим “Рапсоди” романтик үдшийн концерт Гэгээн хайрын өдөрт зориулан тоглохоор болжээ.Тус тоглолтыг удирдаач Б.Анар удирдах бөгөөд Английн нэрт хөгжмийн зохиолчид бол