loader
ХӨСҮТ: Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай

ХӨСҮТ: Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай

Томуу, томуу төст өвчний тархалтын мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хүргэлээ.

Тэрбээр, Томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн гурван долоо хоногт нэмэгдэж байна.  Нэгдүгээр сарын 9-ний байдлаар амбулаториор үйлчлүүлэгчийн 13 хувь нь томуугийн шалтгаантай байгаа нь өмнөх долоо хоногоос 3 хувиар өссөн үзүүлэлт. Томуугийн В, H1N1 болон А хүрээний вирус давамгайлж, өвчлөл үүсгэж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүндрэлийн шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Яаралтай тусламжийн тасгаар эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, Хүүхдийн тасагт хэвтэн  эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувьд нь мөн амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Томуугийн улирлыг угтуулан 2022 оны аравдугаар сараас эхлэн 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны архаг суурь өвчтэй хүмүүст томуугийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Вакцинд хамрагдсан байдал улсын хэмжээнд 82 хувьтай байна.

Вакцинд хамрагдсан байдал:

  • Хүүхдийн вакцинжуулалт-99 хувь
  • Жирэмсэн эхчүүд- 14 хувь
  • 65-аас дээш насныхан- 74 хувь
  • ЭМБ-ын ажилтнуудын-85 хувьд нь томуугийн вакцинд хамрагдсан.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдэд:

  • 100 хувь халуурсан, ханиалгасан
  • 20 хувь нь нусгайрах
  • 38 хувьд нь амьсгаадах шинж тэмдэг илэрсэн гэж мэдээллээ. 
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сармагчны цэцэг өвчин вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжина

Сармагчны цэцэг өвчин 2022 оны тавдугаар сарын 7-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоогоор 10 гаруй улсад тархаад байгаа аж. Сармагчны цэцэг өвчин нь "Poxviridae" овгийн "Orthopoxvirus" төрөлд багтдаг са

"Архинд донтсон 27 хүртэлх насны залуусын тоо эрс нэмэгдэж байна"

Эх сурвалж: eguur.mnӨвлийн тэргүүн сар эхэлж, хүйтний эрч чангарч байна. Төв талбайд таван хоногийн турш иргэд жагсав. Энэ хугацаанд мэр сэр согтуу хүмүүс харагдана. Гэвч зөвхөн талбайд гэлтгүй гудамж

Эрдэнэ Зуу хийд, Хар бухын балгас, Хөшөө цайдам музей, Шанхын баруун хүрээнд ажиллав

Соёлын Өвийн Үндэсний Төв, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын архитектурын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдлын газар дээрх судалгаа” төслийг хэрэгжүүлж