loader
Монголд 225 амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгалаа

Монголд 225 амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгалаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхий эрүүл мэндийн байгууллага болон донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тоог нэмэгдүүлэх, энэ төрлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой билээ.

Энэхүү гэрээг анх 2019 онд УНТЭ, ХСҮТ, УГТЭ, ГССҮТ-тэй хамтран байгуулснаар, тархины үхэлтэй 225 боломжит донорыг илрүүлж, 25 бодит донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгасан бөгөөд 55 хүний амь насыг аварч, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлжээ.

Иймд энэ жил УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг шинээр байгуулаад байна.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Apple IPhone 14 гар утасны нээлт ирэх сарын 7- ны өдөр болно

Блүүмбергийн мэдээлснээр, 9-р сарын 7-нд болох онлайн нээлтийн арга хэмжээний үеэр iPhone 14-ийг танилцуулахаар бэлдэж байгаа бөгөөд 9-р сарын 16-наас эхлэн худалдаанд гарахаар болжээ. Энгийн iPho

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Санзайн задгайд байшин шатжээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Санзайн задгайд байшин татаж байгаа тухай дуудлага өчигдөр 18:37 цагт онцгой байдлын албанд иржээ.Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түйм

Зураач,бариач Ч.Сүрэнжав:  “Хүн үхлийг ухамсарлаж амьдарвал нүгэл үйлдэхээ больдог”

Зураач,бариач Ч.Сүрэнжав“Хүн үхлийг ухамсарлаж амьдарвал нүгэл үйлдэхээ больдог” Та зураач мэргэжлээ хаана аль сургуульд эзэмшсэн бэ гэдгээс яриагаа эхлэе?Манайд чинь хоёр урлагийн сургууль байсан