loader
Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж өмнөх жилийнхээс 4 хувиар их байна

Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж өмнөх жилийнхээс 4 хувиар их байна

Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдлыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2023 оны нэгдүгээр сарын байдлаар танилцууллаа.

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 18 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлдог.

Улаанбаатар хотын 2023 оны хүйтний улирал нэгдүгээр сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2022 оны нэгдүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 5 хувиар бага, PM2.5 тоосонцор 8 хувиар, азотын давхар исэл (NO2) нь 6 хувиар, хүхэрлэг хий 4 хувиар тус тус их байна.

Мөн агаарын чанарын стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламжаас 3.3 дахин их байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭМД-ын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүллээ

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд 1 дүгээр сарын сарын 25-29-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Я

О.Хулан:  "ЭТТ" тээвэрт асар өндөр үнэ төлж, "шороо" зөөж байна

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

Биологийн олон улсын 33 дугаар олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

Армени улсын Ереван хотноо 2022 оны 7 дугаар сарын 10-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Биологийн олон улсын 33 дугаар олимпиадаас Монгол Улсын баг хос хүрэл медаль хүртжээ.Багийн бүрэлдэхүүн: