loader
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (2.1 дахин) тэрбум ам.доллароор нэмэгдэв. Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 720.1 сая, анхдагч орлогын алдагдал 313.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Мөн урсгал дансны алдагдал энэ оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 224.4 сая ам.доллароор өсөж, 462.9 сая ам.доллар болжээ.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 423.6 сая, зарлага 1.3 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 60 сая, зарлага 209.5 сая ам.доллароор нэмэгдсэн байна.  Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 149.5 сая ам.доллароор өсөж, 861.8 сая ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 86.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 37.6 сая ам.доллароор нэмэгдэв. Мөн 6 дугаар сард 22.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 2.6 сая ам.доллароор өсөв.

Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 347.8 сая ам.доллароор өсжээ. Зургаадугаар сард 274.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 114.6 сая ам.доллароор нэмэгдлээ.

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Харин төлбөрийн тэнцэл 2022 оны 6 дугаар сард 9.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх сарынхаас 95.3 сая ам.доллароор багасжээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарын 380 мянган айл гар утасны цэнэглэгчээ ашиглаагүй үедээ салгаж хэвшвэл жилд 213 сая орчим төгрөг хэмнэнэ

Эрчим хүчийг хэмнэх энгийн олон боломж бидний өдөр тутмын амьдралд бий. Ингэхдээ биднээс зардал шаардахгүй зөвхөн дадал хэвшил шаардсан боломжууд байгаа гэвэл Та хэрэгжүүлэхэд бэлэн үү?Энэ асуултад та

Улаанбаатар хотоос 125 шалгуулагч 800 ОНОО авчээ

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад нийтдээ 36 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 2872 нь шалгалтдаа ирээгүй байна. Тэдний дийлэнх нь өмнөх оны төгсөгчид байжээ. Энэ жилийн шалгалтын ирц 92 хувьт

Загвар зохион бүтээгч Angel Chen "МОНГОЛ" хэв маяг бүхий намрын коллекц гаргажээ

Хятадын загвар зохион бүтээгч Angel Chen зүүн барууны өв соёл, хэв маягийг хослуулсан өнгөлөг загваруудаараа алдартай. Тэгвэл түүний шинээр танилцуулсан монгол уламжлалт хэв маяг бүхий гар урлал шингэ