loader
“Эрдэнэс Монгол” ХХК 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө

“Эрдэнэс Монгол” ХХК 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө

“Эрдэнэс Монгол” ХХК “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой Хөгжлийн банкнаас авсан 170.5 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрөөс 117.2 тэрбум төгрөгийг төллөө.

Тус компани өмнөх онуудад Хөгжлийн банкны зээлийн төлбөрт 107.8 тэрбум төгрөгийг төлөөд байв.

Зээлийн эргэн төлөлт хийснээр “Эрдэнэс Монгол” ХХК хэвийн ангилалтай зээлдэгч болж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар онцгой анхаарч “Зэс металлийн групп”, “Нүүрс, эрчим хүчний групп” гэсэн хоёр бүлэгт хуваан Холдинг компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах шийдвэр гаргасан.

Тус компанийн харъяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ууд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нэгтгэснээр бүтцийн томоохон өөрчлөлтүүд гарч үр дүнгээ өгч эхэллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"2027 онд эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд мэдрүүлнэ"

Монгол Улсын 2027 оны төсвийг УИХ-аар баталлаа. Энэ удаагийн төсөв иргэдийнхээ орлогыг хамгаалсан, нийгмийн хамгааллыг сайжруулсан төсөв баталсан талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Төсөв бол айл өрхийн орлого, боловсрол, эрүүл мэнд, аж ахуй нэгж, бизнесийнхэнтэй холбоотой чухал шийдвэр. Засгийн газраас иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг иргэддээ бодитоор мэдрүүлэх, бизнесийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн 2027 оны төсвийг боловсруулж өргөн барьсан.

"Тэрбум мод" хөтөлбөрт 3000 мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай"

Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хамтран өнөөдөр (2023.02.08) Улаанбаатар хотод Тогтвортой ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөн зохион

Нидерландад сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин хийж эхэлжээ

Даваа гарагт Нидерландын Амстердам, Хааг хотуудад сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин хийж эхэлжээ.Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, вакцинд хамрагдах эхний урилгыг өнгөрсөн долоо хоногийн