loader
УБТЗ дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарц нээжээ

УБТЗ дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарц нээжээ

БНХАУ-аас Бичигт боомтоор дамжуулан УБТЗ-ын Баянтүмэн өртөөнөөс ачаатай чингэлэг ачиж, Эрээнцав-Соловьёвск хилийн гарцаар ОХУ-ын Санкт-Петербург цаашлаад Финланд хүргэх туршилтын тээврийг амжилттай зохион байгууллаа.

Энэ нь Монгол Улсаар дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарцыг нээж, улс хоорондын бараа эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж буй чухал алхам болов.

Энэхүү тээврийг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтэс, ГЕГ-ын Хяналт шалгалтын газар, Баянтүмэн тасаг, МРТ карго ХХК, ОХУ-ын Трансконтейнер компани хамтран зохион байгуулжээ.

зураг
 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тажикистаны нийслэл Душанбе хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурлын үеэр Монгол Улсыг "Транзит улс" хэмээн зарласан. Тэрбээр Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон улс болох зорилт тавьж байгааг мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын хоорондох нийт тээврийн 85 хувийг гүйцэтгэдэг УБТЗ ийнхүү шинэ гарц нээж, зүүн босоо коридорыг бодит ажил хэрэг болгож эхэллээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ҮЙЛ ЯВДАЛ: Оны онцлох ААН-үүдийг шалгаруулах ёслол болно

ШУА-ийн төв байранд10:00 цагт 2022 оны шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 82-95 дугаар цувралын нээлт болно.Төрийн ордонд11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага

"Хуурамч визийн тодорхойлолт үзүүлэн БНСУ-ын Е-9 виз олгогдсон гэж мэхэлсэн” мэдээлэл ирсээр байгаа тул болгоомжлохыг анхаарууллаа

БНСУ руу зорчих виз олголтын ажил 2022 оны зургаадугаар сарын 1-нээс хэвийн явагдаж эхлээд байгаа билээ. Виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас бол

Дулааны шугам сүлжээний худгаас нэр, нас, хаяг нь тодорхойгүй цогцос олджээ

Энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд дулааны шугам сүлжээний худаг дотроос цогцос олджээ.