loader
Автобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгдсэн байна

Автобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгдсэн байна

Манай улсын нийт импорт энэ оны эхний 8 сарын байдлаар 5,599.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,125.8 сая ам.доллар буюу 25.2 хувиар нэмэгдэв.


Үүнээс, эрдэс бүтээгдэхүүний импорт 1,242.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 447.3 сая ам.доллар буюу 56.3 хувиар нэмэгдсэн байна.


Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.6 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлжээ. Энэ оны эхний 8 сарын байдлаар 1,087.5 сая ам.долларын 1,172.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 25 мян.тн буюу 2.2 хувиар, үнийн дүнгээр 422.5 сая ам.доллар буюу 63.5 хувиар нэмэгдэв.


Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 88.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.8 хувийг автобензин, 54.3 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.


Энэ оны эхний 8 сарын байдлаар 368.3 сая ам.долларын 440.5 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 117.7 мян.тн буюу 36.5 хувиар, үнийн дүнгээр 171.2 сая ам.доллар буюу 1.9 дахин нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээллээ.


Мөн хугацаанд 590.3 сая ам.долларын 618.0 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 223.2 сая ам.доллар буюу 60.8 хувиар нэмэгдсэн ч, биет хэмжээгээр 56.4 мян.тн буюу 8.4 хувиар багассан аж.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармагт гадаадын 70, дотоодын 30 гаруй компани оролцож байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр нээлтээ хийлээ.

Ахмадын дөрвөн төрөлт тэмцээн болж байна

Олон улсын болон Монголын ахмадын баярын өдөрт зориулсан дөрвөн төрөлт спорт наадам энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд шатар, граунд гольф, ширээний теннис, софт волейболын төрөлд аваргаа шалгаруулж байна.

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр тохиож байна

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр тохиож байна.БШУЯ, БЕГ, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо, НҮБ Хүүхдийн сан, хүн амын сангийн дэмжлэгтэйгээр үе тэнгийнхний дээрэлхэлт ял