loader
Алдарт модель Кара Делевинь олны өмнө дахин гарч ирлээ

Алдарт модель Кара Делевинь олны өмнө дахин гарч ирлээ

Кара Делевинь даваа гарагийн үдэш Каннд зохион байгуулагдаж буй MIPCOM 2022 арга хэмжээнд хүрэлцэн ирлээ. Өнгөрөгч есдүгээр сард мансуурсан байдалтайгаар онгоцны буудал дээр ирсэн түүний эрүүл мэндийн байдал олон нийтийн анхаарлыг ихээр татаж байсан. 

Хар өнгийн мини даашинзаар гоёсон тэрээр энэ удаад тун ч эрүүл чийрэг харагдах аж. Өнгөрсөн сарын сүүлээр Парисын загварын долоо хоногт хүрэлцэн ирсэн тэрээр талийгаач загвар зохион бүтээгч Карл Лагерфилдтэй хамтран гаргасан загваруудаа танилцуулсан. Үүний дараа Австрали улсад жүжигчин Марго Робби болон найруулагч залуустай хамт явж байх үедээ папарацичин залууг хүнд гэмтээсэн хэрэгт холбогдсон бөгөөд түүнийг дахин мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэх дуулиан дэгдээд байсан юм

Энэхүү дуулианыг үл тоон тэрээр дахин олны өмнө гарч ирлээ. Одоогийн байдлаар нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байгаа ч загварын карьераа үргэлжлүүлсээр байгаа тэрээр энэ үдшийн нүд гялбам тод өнгө байлаа хэмээн хэвлэлүүд онцолжээ. 

 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗАСГИЙН ГАЗАР: Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг түр хугацаанд авто замаар тээвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно Улсын хэмжээнд намр

Троллуудтай хамт циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү

Цар тахлын улмаас хоёр жил гаруй тоглох эрхээ хасуулж, гэртээ хоригдсон хүүхэд багачуудаа хаана хэрхэн баярлуулж, ямар үзвэр үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ мэдэхгүй яваа олон эцэг эхчүүд бий.Тэгвэл ээж,

Э.Амартүвшин дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэг боллоо

Дэлхийн дуурийн талаарх мэдээллийг бэлтгээг "Opera Wire"-аас тодруулсан энэ оны шилдэг 11 дуучны нэгээр Монголын дуурийн дуучин Э.Амартүвшин тодорчээ.Түүнтэй хамт,Францын дуучин Бенжамин БернхаймАНУ-ы