loader
Demo hub төсөл өнөөдөр Хан-Уул дүүрэгт “3 дахь”салбараа нээлээ

Demo hub төсөл өнөөдөр Хан-Уул дүүрэгт “3 дахь”салбараа нээлээ

Хамтардаг, урагшилдаг, бүтээдэг орон зай.

Орон даяар хөгжлийн төв, номын сан байгуулах Demohub төсөл 10 дугаар сарын 25-ны өдөр гурав дахь шинэ салбараа Хан-Уул дүүрэгт байгууллаа. Demo hub хөгжлийн төв төсөл нь нийгэмд зөв үлгэр жишгийг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ орон зай, эрдэм номд хамтдаа суралцахыг уриалсан юм.

Тус номын сангийн нээлтэд нийт төслийн багийн удирдлагууд болон Нисэх Яармаг орчмын сургууль, цэцэрлэгүүдийн багш, сурган хүмүүжүүлэгч, сурагчид хүрэлцэн ирж оролцлоо.

Demohub хөгжлийн төв анхны салбараа энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Баянгол, хоёр дахь салбараа тавдугаар сард Баянзүрх дүүрэгт өсвөрийн, чансаа өндөр шатарчдын тэмцээнээр тус тус нээж байсан юм. 

Тогтмол үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд байгаа Баянгол, Баянзүрх дүүргийн номын санд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор шатар даамны дугуйлан, хичээллүүлж, Англи, Солонгос, Герман хэл, робокон гэх мэт сонирхолтой сургалтууд явагдаж байна.

Бүх нийтийн боловсролыг дэмжих зорилгоор хэрэгжил байгаа төслийн номын сан хөгжлийн төвүүдэд урлаг соёл, спортын алдартнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж өөрсдийн амьдралын түүх, нийгмийн өнөөгийн байдал, утга уран зохиол болон амжилтын тухай илтгэл хэлэлцүүлэн халуун дулаан яриа өрнүүлж, үйлчүүлэгчдийн  зорин ирдэг хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг болжээ.




                     


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Робот, steam робоконы сургалт хичээллэж эхэллээ

DeMo Hub хөгжлийн төв-д Хүүхэд багачуудын оюуныг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой робот, steam робоконы сургалт хичээллэж эхэллээ. 7 хоног бүрийн хагас, бүтэн сайн өдрүүдэд хичээллэж б

Special Series цуврал лекцийн зочноор боловсролын зөвлөх Ц.Эрдэнэбатыг урилаа

DeMo Hub хөгжлийн төвөөс зохион байгуулдаг Special Series цуврал лекцийн энэ удаагийн зочноор "10,000 ном хамтдаа унших аяныг санаачлагч", боловсролын зөвлөх Цэвээндоржийн ЭРДЭНЭБАТыг урилаа.Эрдэм мэ

Шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Бяцхан хүүхдүүд маань оюуны дасгал хийж нэг өдрийг бүтээлч сайхнаар өнгөрүүллээ. #DeMoHub хөгжлийн төвийн нэрэмжит шатрын тэмцээн нь цаашдаа тогтмол, олон давтамжтай зохион байгуулах төлөвлөгөөтэй бай