loader
Батлагдсан СТАНДАРТ бүх салбарт хэрэгждэг байхад Засгийн газраас онцгой анхаарна

Батлагдсан СТАНДАРТ бүх салбарт хэрэгждэг байхад Засгийн газраас онцгой анхаарна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр захирамжаар байгуулсан Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийн талаар хэлэлцэн, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан танилцуулах, уг асуудлыг олон улсын түвшинд хүргэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 28-нд болсон юм. 
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Стандарт нь бүх салбарт хэрэгждэг, хэрэгжилтийн үр дүн нь хүн амын амьдралын чанарыг сайжруулах, үндэс суурь нь учраас Монгол Улсын Засгийн газрын зүгээс стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг салбар тус бүрийн төлөөллийг оролцуулан хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлээд байна” гэлээ. 
Хурлын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан Стандартчилал, Хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалын төслийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн дотор боловсруулах, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг Олон Улсын жишигт нийцүүлэх, Зөвшөөрлийн тухай хуультай уялдуулан нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал авах, хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулахыг ажлын хэсгийн гишүүдэд, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэгтгэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Дэд ажлын хэсгээрээ хэлэлцүүлэх, Дэд ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, хуулийн төслийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор ажлын хэсэгт танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн ажлын дэд хэсэгт оролцож буй албан хаагчдыг ажиллах нөхцөл, бололцоогоор хангаж, гүйцэтгэлд нь тухай бүр хяналт тавьж ажиллах, тохирлын үнэлгээний байгууллагуудыг шинээр бий болгох, бодлогоор дэмжих тодорхой төлөвлөгөө гарган танилцуулахыг ажлын хэсгийн гишүүдэд тус тус үүрэг болгов.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жи

Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн “Шинэ орчин трейд” ХХК, “Өег гурил” ХХК, “Дархан-Эрдэнэ мах комбинат” ХХК-д ажиллалаа.

Х.БАТТУЛГА: АН ПАРЛАМЕНТАД ТОДОРХОЙ ХҮЧНЭЭР СУУХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ СОНГУУЛЬ ХЭМЭЭН БОДОЖ НАМЫН ДАРГЫН СУНГААНД ОРОЛЦОЖ БАЙНА

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд тус намын дотоод сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардуулж өглөө. Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга "Өнөөдрөөс Хэнтий аймгаас эхлэн нар зөв тойрон 21 аймгаар уулз