loader
Банкны зээлийн шаардлага хангасан эмч нарт орон сууцны урьдчилгаа олгожээ

Банкны зээлийн шаардлага хангасан эмч нарт орон сууцны урьдчилгаа олгожээ

Эрүүл мэндийн сайдын өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажил хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн  удирдлагууд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар  ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  • Орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд
  • Ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллыг 20 ажилтанд
  • Иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд олгожээ.

Өнөөдрийн байдлаар банкны зээлийн шаардлага хангасан ажилчид, ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулжээ.  Цаашид ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж, эмч, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа тус эрүүл мэндийн төвийн удирдлагууд мэдэгдээд байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрт илрүүлэгт харьяалал хамаарахгүй орох боломжтой

Эрт илрүүлэг эхэлснээс хойш улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ.Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамр

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж

ШИНЭ ЖИЛЭЭР ХҮҮХДЭДЭЭ АМТТАН БИШ "ШҮД АРЧИЛГАА"-НЫ БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛЭГЛЭЭРЭЙ

ЭХ СУРВАЛЖ: URUG.MNБаяр ёслолын үеэр хүүхдүүдэд чихэр, сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх тохиолдол элбэг. Энэ нь хүүхдийн амны хөндийн эрүүл байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Уд