loader
Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын тойм

Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын тойм

Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын тоймыг та бүхэн хүргэе. 

-Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09.00-17.00 цагт: АШУҮИС-ийн төв байранд залуу эрдэмтэн, судлаачдын “Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9909-9435

09:00 цагт: Нийслэлийн Хангарди ордны 14-р давхарт “Улаанбаатар-2023” зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооноос Монголын спортын хороодтой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд Улаанбаатар хот анх удаа “Хотын стандарт”-тай болж, өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан "Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулна Утас: 9903-7310, 9976-3656.

10.00 цагт: Монголын Үндэсний музейгээс “Боловсрол олон нийтийн хөтөлбөр”-өөр дамжуулан танхимын бус сургалт явуулж байна. Өнөөдөр ЕБС-ийн 5-аас дээш ангийн сурагчдад Монголын уламжлалт цагаан идээ ааруул, аарцыг хэрхэн хийдэг талаар ойлголт, мэдлэг өгөх сургалт болно. 

11.40 цагт: “Тайж палас”-ын “Бодэса Арт” галерейд “Эзэн Чингис хаан урлагт” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 9950-4845.

12.00 цагт: ХӨСҮТ-өөс Covid-19-ийн шинэ хувилбарын эмнэлзүй, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, шинэ хувилбарын тархалт, томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлнэ. Утас 9979-7227.

-МУБИС-д “Амьдрах ухааны боловсрол” хичээлийн танхимын нээлттэй.

-“Хүрэн халзан хуур” музейн сан хөмрөг болон өвлөн уламжлагч нарт хадгалагдаж буй хуурын үзэсгэлэн, “Алтай” хамлагийн тоглолт болно.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр буюу Баасан гаргийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулжээ.Абэгийн ойр дотны болон Либерал ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлж буйга

ТОЙМ: Эхний арван сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна

Соёлын өвийн үндэсний төвийн байранд

"Газрын багц хууль"-тай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ

Тэрбээр “УИХ-д өргөн барьсан байгаа Газрын тухай долоон багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдлээ. Ерөнхий төлөвлөлт хийгдсэний дараа, мөн газрын хуультай холбоотой шүүмжилж буй асуудлуудыг шийдэ